НОТЛОГДСОН: Электрон тамхи хорт нөлөө багатай
Сүүлийн үед хүмүүс тамхинаас гарах, хэрэглээг багасгах зорилгоор электрон тамхийг хэрэглэх болсон. Тэгвэл тус тамхины талаар хортой хоргүй гэх мэдээлэл сошиал орчинд тархаад байгаа юм.
Тэгвэл Их Британийн эрдэмтдийн сүүлийн 12 жилийн судалгаанд үндэслэн тус улсын тамхины эсрэг нийгэмлэгийн удирдагч Клив Бэйтс электрон тамхийг 95 хувийн аюулгүй хэмээн 2015 онд зарлажээ. Энгийн тамхийг электрон тамхиар сольсноор олон тооны хорт бодисоос татгалзах боломжтой гэж Рүзвеллийн хорт хавдрын төвийн мэргэжилтэн Мачье Гоньевиз анагаах ухааны тайландаа бичсэн байна.
Англид тамхи татдаг 900 хүнийг хамруулсан судалгаа хийж, энгийн тамхийг электрон тамхиар сольж, нэг жилийн хугацаа өнгөрөхөд 18 хувь нь тамхинаас гарсан байжээ. Харин 9,9 хувь нь никотин орлуулагчийг бага хэмжээгээр хэрэглэх болсон байна. Харин энгийн тамхи болон электрон тамхийг хослуулан хэрэглэх нь хорт бодисыг цусанд их хэмжээгээр хуримтлуулдаг аж.