Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Долоон хоногийн өрнийн зурхай

2014 оны 4 сарын 07

Долоон хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна. Дөрөвдүгээр сарын 7-13-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

 

ХОНЬ
Ажлын ачаалал эрс нэмэгдэх долоо хоног. Өөртөө итгэх итгэл, аливааг даван туулах чадвар өндөр байх боловч хэт их ажлаас болоод ядарч туйлдах бололтой. Тиймээс өглөө, оройдоо сэтгэл сэргээм зүйл хийж, богино хугацаанд ч болов оюун санаагаа амраахыг зөвлөе. Энэ долоо хоногт шинээр эхлүүлсэн ажил бүтэмжтэй байх болно. Багагүй хугацаанд төлөвлөж, тооцоолсон зүйлийнхээ төлөө багахан зүтгэл гаргавал хялбар бүтэх бололтой. Олон нийтийг хамарсан арга хэмжээний урилга цөөнгүй хүлээн авах боловч зарим нэгээс нь татгалзахыг зөвлөж байна.
ҮХЭР
Дарамт шахалт ихтэй үе. Ажлын ачаалал, гэр бүлийн элдэв асуудлаас болоод нэлээд бухимдах бололтой. Аливаа саад бэрхшээлийг бодитоор харж, дүгнэх хэрэгтэй бөгөөд өөдрөг, өөртөө итгэлтэй байх нь асуудлаас хялбар мултрах гарц байх болно. Бусдын зөвлөгөө, тусламжаас татгалзаад хэрэггүй, танд тусламж хэрэгтэй байгааг хүлээн зөвшөөр. Долоо хоногийн эцсээр таны байдал дээрдэж, эерэг хандлага ажиглагдаж эхэлнэ. Санхүүгийн асуудал дээр зардлаа нарийн төлөвлөөрэй.
ИХЭР
Ихэмсэг, бардам зангаасаа болж ажлын ч, амьдралын ч сайн найзаа гомдоож болзошгүй. Шийдвэр гаргах мөчид уужуу тайван, хүлээцтэй байж, анхааралтай байхыг зөвлөе. Танд атаархагсдын муу нөлөөгөөр буруу шийдвэр гаргахаас болгоомжлоорой. “Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг” гэсэн үг байдгийг санаж, хэн нэгний талаар яаравчлан дүгнэлт хийхээсээ урьтаж тэр хүнийг таньж мэдэхийг хичээгээрэй. Ажилтай холбоотой зүйл энэ долоо хоногт төдийлөн сайн байхгүй нь бололтой. Харин хувийн амьдралд тань өнгө нэмсэн сайхан үйл явдал тохиох болно.
МЭЛХИЙ
Өнгөрсөн хугацаанд таныг зовоож байсан олон асуудлыг шийдэж, удаан хугацаанд төлөвлөж байсан ажлаа амжуулж чадна. Хаа нэгтээгээс ашигтай ажлын санал хүлээн авна. Одоогийн ажилдаа сэтгэл хангалуун байдаг ч удирдлагуудтайгаа таарамж муутайгаас болоод та шинэ ажлын саналын талаар нэлээд бодож, эргэлзэх бололтой. Сэтгэлийн хөөрлөөр аливаа асуудлыг шийдэх хэрэггүй. Гэр бүлийн гишүүд, ахмад настнуудтай маргалдаж, муудалцахаас зайлсхий. Эрүүл мэнд, санхүүгийн байдалд санаа зовох хэрэггүй.
АРСЛАН
Ажлын талбарт таагүй үйл явдал өрнөх бололтой. Танаас шалтгаалахгүйгээр үүссэн тааламжгүй нөхцөл байдалд ур чадвараа харуулж, шинэ зүйлд суралцахыг эрмэлзээрэй. Ингэснээр удирдлагууддаа өөрийнхөө талаар эерэг сэтгэгдэл төрүүлэх болно. Гэр бүл, хайр дурлалын харилцаанд ухаалаг ханд. Хайртай нэгнийгээ гомдоохоос болгоомжлоорой. Ажлын бухимдлаа гэртээ гаргах нь хамгийн тоогүй зүйл гэдгийг сана.
ОХИН
Амьдралын гэгээлэг талыг олж харснаар танд бүх зүйл хялбар санагдах болно. Яг л аз жаргалын нууцыг олсон мэт. Энэ долоо хоногт таны гол анхаарах зүйл санхүүгийн асуудал байх болно. Дансан дахь хадгаламжаа шалгаж, мөнгөний орлого, зарлагаа сайтар хяна. Шаардлагагүй зардлаа танаж, цаашид ямар зүйлд мөнгө зарцуулах тухайгаа сайтар бодоорой. Гэр бүлийн харилцаа тайван, уур амьсгал халуун дулаан байх болно.
ЖИНЛҮҮР
Та аливаа асуудлыг хэрхэн харахаас шалтгаалж, эерэг ба сөрөг хандлага ажиглагдана. Аз жаргалтай байхыг хүсч байгаа бол жижиг сажиг асуудлыг ч гэгээлгээр олж харахыг хичээ. Өнгөрсөн болон ирээдүйн талаар хэт их бодож, шаналахгүйгээр өнөөдөртөө аз жаргалтай бай. Ганц бие жинлүүрийнхний хувьд шинэ дурлалтай учирна. Романтик болзооноос татгалзах хэрэггүй.
ХИЛЭНЦ
Шинэ даалгавар биелүүлэхээр гарахад яг тохирох үе. Ялангуяа шинэ ажил хайж байгаа хилэнцийнхний хувьд хүсч байсан ажлаа олж, зорилгодоо хүрэх болно. Хувийн бизнес эрхэлдэг бол азтай, одтой байж, ашигтай тохироо хийж чадна. Нөхцөл байдлаас үл шалтгаалж ямар ч үед зөв шийдвэр гаргахыг эрмэлз. Эрүүл мэнддээ онцгой анхаараарай. Хоол хүнснээс шалтгаалж, өвдөж болзошгүй тул сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
НУМ
Айсуй долоо хоногт та эрч хүчтэй, өөдрөг байх боловч амьдралд тань өчүүхэн ч нэмэргүй шалдар булдар зүйлс эрч хүч, цаг заваа үрэх хэрэггүй. Нөхцөл байдалд дасан зохицож, хийх ёстой зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Нэн чухал шаардлагатайгаас нь эхлээд нэг нэгээр нь хийж эхэл. Эцэст нь та амжилтын амтыг мэдрэх болно. Оюутнууд ч ялгаагүй хичээлдээ шамдахыг зөвлөж байна. Урин дулаан цаг ирсэн тул амралт зугаалгын санал ирвэл энэ удаад татгалзахыг од эрхэс танд зөвлөж байна.
МАТАР
Од эрхэс таныг бүхий л талаар ивээх болно, ялангуяа ажлын талбарт та одтой байх болно. Ямар ч үнэ цэнээр хамаагүй зорилгодоо хүрэх гэж хичээсэн зүтгэл тань үр дүнд хүрнэ. Гэхдээ таны замд бусад хүмүүс өртөж, таагүй зүйлтэй учрах ёсгүй гэдгийг санаарай. Аливааг нарийн төлөвлөж чаддаг чанарынхаа ачаар та амжилтад хүрэх болно. Шинэ орон сууц, машин тэрэг худалдан авах гэж байгаа бол энэ долоо хоног яг тохиромжтой үе нь.
ХУМХ
Хүнд хэцүү даалгавар, хариуцлага таныг хүлээж байна. Ямар ч нөхцөл байдалд тайван байж, хяналтаа алдахгүйг хичээгээрэй. Та хүлээцтэй байснаар жижиг сажиг асуудлыг төвөггүй шийдэж чадна. Ажил дээр ч, амьдрал дээр ч нэгэн хэвийн байдлаас залхсан та амьдралынхаа хэв маягийг эрс өөрчлөх зоримог шийдвэр гаргаж магадгүй. Аль ч тохиолдолд эерэг ба сөрөг үр дүн ажиглагдах болно. Бусдаас мөнгө зээлэх хэрэггүй, хожим нь хүнд байдалд орж болзошгүй. Санхүүтэй холбоотой ялихгүй жижиг асуудалд ч нухацтай хандахыг зөвлөе.
ЗАГАС
Од эрхэс таныг ивээнэ. Амьдралын аль ч талбарт та одтой байж, тайван сайхан байх болно. Амьдралын сайх сайхныг өөдрөгөөр харж, инээд дүүрэн долоо хоногийг үдэх бололтой. Танд таагүй хандсан хүнийг ч харамгүй сэтгэлээр уучлах болно. Оюун санаа тань сэргэг байх тул ажлаа богино хугацаанд амжуулж, гэр бүлдээ ч хангалттай цаг гаргаж чадна. Хувийн харилцаа тань сайжирна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1118
0 эможи
keyboard_arrow_up