Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Таалагдсан тоог сонгоод тайлбарыг уншаад өөрийнхөө тухай илүү ихийг мэдээрэй

2018 оны 3 сарын 15

Arslan.mn

Нэгийн тоо: Нар
ӨӨРИЙН БОДОЛ САНААНДАА БҮҮ ТҮГЖИГД Энэ тооны хүмүүс мен чанараараа манлайлагчид. Тэд маш их эрч хүчтэй тул хэзээ ч сүүдэрт үлддэггүй. Ажил хэрэгч, хөдөлгөөнтэй хүмүүс. Хэрвээ нэгийн тоо таны хувь заяаг тодорхойлж байгаа бол өөрийн бодол санаандаа бүү түгжигд. Бусдын санал бодлыг сонс, Тэгэхгүй бол та бусадтай таарамж муутай байх нь Та хэзээд ч гялалзсан амжилт үзүүлдэг. Таны зан төлөвийн онцлог: Өгөөмөр, бардам, шинэ зүйл бүтээхийг эрмэлздэг. Бие бялдар чийрэг, оюуны чадавхи өндөр, алдар хүндэд тэмүүлдэг, санаачлагатай, хариуцлагатай. Аливаад тооцоотой ханддаг. Ивээл тоотой хүн: 2,4,7

Хоёрын тоо: Сар
ДУРГҮЙ ЗҮЙЛИЙГ НЬ ХИЙЛГЭХЭЭР ШАХАЛТ ҮЗҮҮЛСЭН ХҮНИЙГ ТЭВЧДЭГГҮЙ

Энэ тооны хүмүүс илэн далангүй зан, сэтгэлийн хөдөлгөөнөөрөө ялгардаг. Эргэн тойрныхондоо болон орчиндоо амархан зохицдог. Аливаа бэрхшээлийг зөн билэгтээ захирагдан давж, зорилгодоо хүрдэг. Амархан сэтгэлээр унадаг тул өөрийгөө дэмжиж, эрч хүч бэлэглэх хүнийг хайдаг. Гэр амьтай, мэдрэмтгий, хэзээ ч азаа сорьдоггүй. Тэд эелдэг боловч их дотогшоогоо хүмүүс. Зан төлөвийн онцлог: Хариуцлагаа ухамсарладаг, биеэ дайчлахыг хичээдэг. Өөрийн зорилгод хүрэхийн тулд бүхнийг нарийн хянаж бодолцдог. Дургүй зүйлийг нь хийлгэхээр шахалт үзүүлсэн хүнийг тэвчдэггүй. Ивээл тоотой хүн: 1,5

Гурвын тоо: Бархасбадь
АЛИВАА МӨРГӨЛДӨӨН ХҮНДРЭЛЭЭС ЗАЙЛСХИЙДЭГ Тэд ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг, өөртөө болон бусдад эерэг ханддаг. Өерийнхөө мөн чанарыг маш сайн мэддэг. Бусдыг хайрлаж, бусдаас ч хайр халамж шаарддаг. Аливаа мөргөлдөөн хүндрэлээс зайлсхийдэг. Зан төлөвийн онцлог: Хариуцлагатай, өөрийгөө боловсруулахыг чармайдаг. Шийдмэг бус, далдын хүчинд итгэдэг. Ил тод байж, бусдад үнэн сэтгэлээсээ тусладаг. Урлаг, уран сайханд авьяастай. Итгэл даахааргүй хүнтэй нөхөрлөхийг тэвчдэггүй. Ивээл тоотой хүн: 3,6,4

Дөрвийн тоо: Тэнгэрийн ван
ӨӨРИЙН СОНГОСОН ЗАМААР Л ЯВДАГ Энэ тооны хүмүүс маш дураараа, зөрүүд, бусадтай адил амьдрахыг хүсдэггүй, өөрийн сонгосон замаар л явдаг. Тэд өнгөрснийг үгүйсгэж, нийгэмд өөрчлөлт хийхийг хүсдэг. Хүняаг, Лиеэ даасан, байгальд хайртай. Олон найзтай байхыг эрмэлздэг. Зан төлөвийн онцлог: Хөдөлгөентэй, санаачлагатай, ажилдаа үнэн сэтгэлээсээ ханддаг. Түргэн ууртай, ой тогтоолт сайтай, зохион байгуулах авьяастай. Ивээл тоотой хүн: 1, 2, 7

Тавын тоо: Буд
ХОВОР, СОНИН ЗҮЙЛД ХҮЧ ЧАДЛАА СОРИХ ДУРТАЙ Энэ тооны хүмүүс оюуны өндөр чадавхтай, арга зальтай. Ажлаа үр бүтээлтэй хялбар аргаар бүтээхийг мэддэг. Ховор, сонин зүйлд хүч чадлаа сорих дуртай. Тэдний бүх зүйл хормын зуурт бүтэж, биелдэг. Түргэн шийд гаргадгаараа бусдаас ялгардаг. Таны онцлог: Гоо үзэсгэлэнтэй, биеэ тоосон, нийтэч, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд их хөдөлмөрлөдөг. Зугаа цэнгэлд дуртай. Цаг үеэсээ хоцордоггүй, мэдрэмжтэй. Ивээл тоо: 3, 6, 5

Зургаагийн тоо: Сугар
ТЭД ИХЭВЧЛЭН ХӨРӨНГӨ МӨНГӨТЭЙ ХҮНТЭЙ ГЭРЛЭДЭГ Энэ тооны хүмүүс нарийн мэдрэмжтэй, бусдад хайрлагддаг. Тэдний дур булаам төрх, зан ааш нь ямар ч бэрхшээлийг даван туулахад сайнаар нөлөөлдөг. Санасан бүхэн хүссэнээр нь биелдэг, Мөнгөнд болгоомжтой хандах нь чухал. Тэгэхгүй бол том хохирол амсаж магад. Тэд ихэвчлэн хөрөнгө мөнгөтэй хүнтэй гэрлэдэг. Гоёмсог, тансаг зүйлд дуртай. Гадаад байдалдаа их анхаардаг. Зан төлөвийн онцлог: Гэр бүлдээ үнэнч, түргэн ууртай. Баярлаж, гомдох нь амархан. Хоол голомтгой. Амттанаас татгалздаггүй. Аливаа шийдэлд хүрэх гэж хэдэн сараар ч тунгаан бодож магадгүй. Ивээл тоо: 3, 6

Долоогийн тоо: Далайн ван
МӨНГӨНД ҮРГЭЛГЭН БОЛОХООР ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛ АМСДАГ Энэ тооны хүмүүс далайн вангийн нөлөөгөөр сартай сайн зохицдог. Тэдний гол онцлог нь гүн ухаан, шашны өндөр мэдрэмжтэй, бусдад буулт хийж чаддаГ. Мөнгөнд үрэлгэн болохоор эдийн засгийн хүндрэл амсах нь элбэг. Зан төлөвийн онцлог: Сайхан сэтгэлтэй. Шийдвэр гаргахдаа тааруухан. Эрүүл мэндийн хувьд сул дорой, хэрүүл маргааныг тэвчдэггүй. Ивээл тоо: 4,1

Наймын тоо: Санчир
БУСДАД ЗАХИРАГДДАГГҮЙ Ч ТЭДЭНД ИТГЭЖ БОЛНО Наймынхныг хүмүүс ойлгодоггүй. Тиймээс тэд их ганцаарддаг. Гаднаа хөндий хүйтэн мэт боловч мөн чанартаа дүрэлзүүр зантай, халуун дотно сэтгэлтэй хүн. Гэвч үүнийгээ ил гаргаж чаддаггүй. Тэд тогтвортой, амьдрал нь хангалуун байдаг. Таны онцлог: Хэтэрхий дураараа боловч ухаалаг, нямбай, хөдөлмөрч. Аливаад болгоомжтой ханддаг. Бусдад захирагдах нь ховор. Товчхондоо бол тэдэнд итгэж болно. Ивээл тоо: 2, 7

Есийн тоо: Ангараг
ӨӨРӨӨСӨӨ ИЛҮҮ ГАРСАН ХҮНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ Энэ тооны хүмүүс бүгдийг өөрийн хүч чадлаар олж авахыг хичээдэг. Түүнтэй үг сөргөхийг зөвшөөрдөггүй. Эр зориг, эрч хүчтэй зан төлөв нь гайхмаар амжилтынх нь үндэс болж өгдөг. Гэхдээ хэт хөдөлгөөнтэй байдал нь хор учруулах магадлалтай. Хүч чадлаа зөв хуваарилж, эрчмээ хэмнэж байх хэрэгтэй. Зан төлөв: Санаачлагч, зохион байгуулагч, эрч хүчтэй, өөрийн хүч чадалд итгэдэг. Өөрөөсөө илүү гарсан хүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Заримдаа бүдүүлэг зан гаргадаг. Ивээл тоо: 2, 6

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
54907
1 эможи
keyboard_arrow_up