2014 оны шилдэг сэтгүүлчээр М.Батбилэг, шилдэг ХМХ-ээр “News” агентлаг шалгарлаа
Монголын сэтгүүл зүйн салбарын 2014 оны шилдэгүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо. Ёслолын ажиллагааг нээж Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч МУСГЗ Б.Галаарид нээж үг хэлсэн.
Улмаар Монголын сэтгүүл зүйн түүхийн нэгэн хуудас, туурга тусгаар төрт улсынхаа их түүхийг бичигч, сэтгүүлчдийн хөдөлмөрийг алдаршуулсан. Хамгийн эхэнд “Монгол Улсын 2014 оны орон нутгийн Сонины шилдэг сэтгүүлч"-ийг шалгаруулахад
• “Тунгалаг байгууллага” 21 цуврал ярилцлага, асуудал дэвшүүлсэн нийтлэлүүд бичсэн Завхан сонины эрхлэгч, сэтгүүлч Бямбажавын Мягмарсүрэн,
• “Хэнтийн мэдээ” сонины үйл ажиллагааг өргөжүүлж, “Тэмүүжин” хүүхдийн сонинг санаачлан хэвлүүлсэн сэтгүүлч Даваажавын Одонтунгалаг нар шилдэгээр шалгарсан.
“Монгол Улсын 2014 оны Орон нутгийн телевизийн шилдэг сэтгүүлч”-ээр:
- “Монгол сүлд”, “Тал засаагүй яриа” нэвтрүүлгээр Дархан-Уул аймгийн ЭВ5 телевизийн сэтгүүлч Батбаярын Тэгшдэлгэр шалгарсан байна. Мөн “Үдшийн саран”, “Ханьсахын жаргал” нэвтрүүлгээр Хөвсгөл аймгийн "Хөвсгөл” телевизийн сэтгүүлч Бадарчийн Гантуяа
“Монгол Улсын 2014 оны Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч”-ээр:
- Төрийн болон цаг үеийн түүхэн үйл явдлын цуврал гэрэл зураг туурвисан Ардчилал онины гэрэл зурагчин Ү. Одбаяр,
- “Монгол гэр орчин үед эсгий “АВС” болчихоод байна цуврал бүтээлээрээ Өдрийн сонины гэрэл зурагчин Ц. Мягмарсүрэн
“Монгол Улсын 2014 оны радио, РМ- ийн шилдэг сэтгүүлч”-ээр
- “Төсвийн мөнгөөр түрийвчээ түнтийлгэсэн ноёд”, “Бид өтөнд идүүлж байна” зэрэгсурвалжлага бичсэн “Шинэ Монгол” радиогийн сэтгүүлч Б. Мөнхсайхан,
- “Бизнесийн түүх”, “Онцлох үг” цуврал нэвтрүүлэг туурвисан 98.9 бизнес радиогийн сэтгүүлч А. Долгорсүрэн
“Монгол Улсын 2014 оны сэтгүүлийн шилдэг сэтгүүлч”-ээр
- “Тань руу нүүж явна”, “Хориотой ханз”, “Өрөөлийг жаргааж дуулж явбал өөрөө жаргадаг сэтгэлийг тань даа” зэрэг нийтлэл бичсэн “Гэрэг” сэтгүүлийн сэтгүүлч Ж.Тэгшжаргал,
- “Содон” сэтгүүлийн сэтгүүлч Л.Баатархүү
“Монгол Улсын 2014 оны сайтын шилдэг сэтгүүлч”-ээр
- “Д.Сүхбаатарын үнэн ба худал түүх” нийтлэл нэвтрүүлэг, “Бороо бид хоёр”, “Ирж яваа цаг”, зураглал, “Гүүгл тархи...” нийтлэл, “Сүүлчийн богд” хөрөг туурвисан “Ньюс” агентлагийн ахлах редактор Л.Нарантөгс,
- Оргил рашааны багц сурвалжлага, 52-р сургуулийн газрын багц сурвалжлага, “Зэвтэй ус” цуврал сурвалжлага бичсэн Содо.тп сайтын сэтгүүлч Г.Одгарав
“Монгол Улсын 2014 оны сонины шилдэг сэтгүүлч”-ээр
- “Гурван тэсийн улаан чулуу хүний аминд хүрлээ” 3 цуврал сурвалжлага, “Хар тугалга 803 зарлаж байна” цуврал нийтлэл, сурвалжлага, ярилцлага, “Хүүхэд зориулсан садар самуун цуврал бичсэн “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Солонго,
- “Эргэлтэнд дөрөөлж, эрээгүй аашилсан барилгынхан” цуврал нийтлэл” бичсэн “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Болормаа
“Монгол Улсын 2014 оны телевизийн шилдэг сэтгүүлч”-ээр
- “72 цаг” нийгмийн бүрэн хэмжээний баримтат кино, “Лодойдамба битлиз хей жүүд" зэрэг бүрэн хэмжээний баримтат кино болон авилга цуврал нийтлэл, телевизийн нэвтрүүлэгүүд туурвисан МҮОНТ-ийн сэтгүүлч, Г. Золжаргал,
- “Бага хуралдай” эрдмийн чуулган ток шоу ба боть ном, “Гайхамшигт үзмэрүүд” өв соёлын нэвтүүлэг, “Тэнгэр трэйвэлийн замаар тив дэлхийг тойрцгооё” аян замын тэмдэглэл туурвисан Соён гэгээрүүлэгч телевизийн сэтгүүлч Шархүүгийн Хишигсүрэн,
- МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” агентлагийн сэтгүүлч Ц. Цэнд
“Монгол Улсын 2014 оны ГРАН ПРИ: Монгол Улсын 2014 оны шилдгийн шилдэг сэтгүүлч”-ээр ТВ-9 Монгол коммент нэвтрүүлэгийн хөтлөгч, сэтгүүлч М.Батбилэг шалгарсан байна.
Үүний дараа Ёслол хүндэтгэлийн хоёрдугаар хэсэг буюу Монгол Улсын 2014 оны шилдгийн шилдэг Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шалгаруулах ажиллагаа эхэлсэн юм.
“Монгол Улсын 2014 оны Орон нутгийн шилдэг сонин”-оор
- Хөвсгөл аймгийн “Эрх чөлөө” сонин
- Өмнөговь аймгийн “Монгол говь” сонин
“Монгол Улсын 2014 оны Орон нутгийн шилдэг телевиз”-оор
- Эрдэнэт NBTV HD
- Ховд аймаг Эко телевиз
“Монгол Улсын 2014 оны Салбарын шилдэг хэвлэл”-ээр
- Тээврийн хэвлэл 'Ган зам" сониноо
- Батлан хамгаалахын хэвлэл "Соёмбо" сонин
Монгол Улсын 2014 оны шилдэг радио, FМ-ээр
- МҮОНР-ийн 4-р суваг “Монголын дуу хоолой радио”
- ФМ104.5 Гэр бүлийн радио
“Монгол Улсын 2014 оны шилдэг сайт”-аар
- Үндэсний портал Gogo.mn сайт,
- Мэдээллийн Ikon.mn сайт,
“Монгол Улсын 2014 оны шилдэг сэтгүүл”-ээр
- “Forbes Mongolia”
- “Гэрэг”
“Монгол Улсын 2014 оны шилдэг сонин”-оор
- “Үндэсний шуудан сонин” “
- “Зууны мэдээ” сонин
“Монгол Улсын 2014 оны шилдэг телевиз”-ээр
- 25-р суваг телевиз
- МNВ 2-р суваг
Монгол Улсын 2014 оны шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар “НЬЮС АГЕНТЛАГ” шалгарсан байна.
Монголын сэтгүүл зүйн салбарын 2014 оны шилдгийн шилдгийг шалгаруулахдаа болзлыг 2014 оны 11-р сарын 26-наас албан ёсоор зарлан, төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн. Зарласан хугацаанд Улаанбаатар хотоос гадна 13 аймгийн нийтдээ 50 гаруй хэвлэл мэдэллийн хэрэгсэл, 55 сэтгүүлч нэрээ дэвшүүлж материалаа ирүүлсэн байна. Эдгээрийг өнөөдөр бид “Оны шилдэг сэтгүүлч”, “Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн хоёр багц номинациар шалгаруулсан нь энэ юм.