Шинэ үе продакш албан ёсны мэдэгдэл хийлээ
2014 оны 4 сарын 29
“Шинэ үе“ продакшны уран бүтээлчид өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт тайлан тоглолтоо хийсэн юм. Тоглолтын үеэр буюу ням гаригийн тоглолтын дараа жүжигчин Ц.Алдармаа Д.Оюунтуул нар муудалцаж улмаар Ц.Алдармаа Д.Оюунтуул руу ус буцалгагчинд байсан буцалсан халуун усыг цацаж 65 хувийн түлэгдэлтэй биеийн байдал тааруу Улаанбаатар хотод ирсэн талаар мэдээлэл цацагдаж жүжигчин Д.Оюунтуулийн биеийн түлэнхийн зураг нийтлэгдсэн юм. Тэгвэл энэ тухай Шинэ үе продакш өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа мэдэгдэл хийлээ. "Албан ёсны мэдэгдэл хийж байна... Жүжигчин Д.Оюунтуул болон Ц.Алдармаа нь ажлын бус цагаар хамт олноосоо тусдаа байх үедээ хувийн асуудлаар маргалдаж бие биеэндээ хохирол учуулсан нь үнэн" гэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2243
0 эможи