Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Загвар зохион бүтээгч Катя Зол “Эерэг хандлага” сэдвээр лекц уншина

2014 оны 4 сарын 30

Дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж яваа залуу загвар зохион бүтээгч Г.Золцэцэг буюу Катя Зол Монголын залуучуудын холбооны “Залуу хүн” цуврал лекцийн 10 дахь зочноор уригджээ.

Тэрээр энэ удаа “Эерэг хандлага” сэдвээр сонирхолтой яриа өрнүүлэх юм байна. “Залуу хүн” цуврал лекц ирэх сарын 2-ны баасан гаригийн 17:37 цагт Залуучуудын нээлттэй танхимд болох ажээ.

Тэрээр Г.Золцэцэг Малайзад загвар зохион бүтээгчийн сургууль дүүргэж, “СК” моделийн агентлаг болон Jaymatt зэрэг газруудтай хамтран ажиллаж байсан. Тэрээр “Mercedes benz”-ээс ивээн тэтгэдэг Нью-Йоркийн “Fashion Week”-т амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргаад ирсэн. Г.Золцэцэг өмнө нь Москвагийн эрчим хүчний сургуульд суралцаж байсан ч хүсэл мөрөөдлөө даган загварын чиглэлээр суралцахаар явжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2286
0 эможи
keyboard_arrow_up