Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Монголын анхны бүжиг уран нугаралт хосолсон загварын шоу болно

2014 оны 5 сарын 12

Говь хувьцаат компани, Монголын үндэсний дизайнеруудын холбоо, Fashion TV-тэй хамтран Монголд анх удаа бүжиг уран нугаралт хосолсон "Nomadic chic by Gobi cashmere" нэртэй  загварын шоуг 2014 оны тавдугаар сарын 16-нд 19 цагт Мираж ресторанд зохион байгуулахаар болжээ. Уг шоунд урилгаар "American next top model" шоуны зурагчин, стилист Jo Lance оролцож байгаа бөгөөд тэрээр Монголын загварын шоуг Америкт сурталчилах зорилготойгоор Говь ХХК-ын урилгаар ирж байгаа юм байна. Тус загварын шоу нь  5 тивийн 193 орны 400 сая үзэгчидэд хүрдэг  Fashion TV-ээр цацагдах, уран нугараач, бүжигчид нь бүгд загвар өмсөх, хамгийн анхны fashion шоуны дараах F party зохион байгуулагдах гээд олон онцлогтой болж байгаа гэж Монголын дизайнеруудын холбооны ерөнхийлөгч Ц.Одгэрэл, Говь ХХК-ын дотоод худалдааны газрын менежер М.Гал-Эрдэнэ, МҮДХ-ний менежер Д.Баяртогтох нар  ярилаа. Таксний хувьд 30000, 50000 төгрөгний сонголттой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2855
0 эможи
keyboard_arrow_up