Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэ зуу” музейгээс алдагдсан долоон бурхныг хүлээлгэн өглөө

2014 оны 5 сарын 28

Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг болох Өвөрхангай аймгийн Хар хорин суман дах Эрдэнэ зуу хийдийн “Эрдэнэ зуу” музейд энэ сарын 18-19-нд шилжих шөнө хулгай орж хосгүй үнэт болон үнэт  долоон бурхан  алдагдсан хэрэг гарсан  билээ.

Гэвч хууль хяналтын байгуулллагынхан шуурхай сайн ажилласаны үр дүнд  энэ амралын өдөр буюу 24-ний бямба  гарагт хулгайчдыг барьж бурхадыг олжээ.

Харин  өнөөдөр ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх  газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын дарга,  цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал тэргүүтэй албаны хүмүүс уг бурхадыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд хүлээлгэн өглөө.

ССАЖЯам эдгээр бурхадыг Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт түр хугацаагаар хадгалуулах юм  байна.  Тус музейн  бүртгэл мэдээллийн санч болон сан хөмрөгийн эрхлэгч нар уг бурхадыг хэмжилт хийн тоо ширхэгээр бүртгэн хүлээн авах ажиллагааг эхлүүллээ.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл: Уг хэрэг явдал нь цаашид хосгүй үнэт болон үнэт үзмэрүүдээ бид хэрхэн хадгалах талаар тодорхой бодлого боловсруулах, сайжруулах шаардлага  байгааг харууллаа. Уг музей нь аймгийн мэдэлд байдаг ба аймгийн хэмжээнд удирддаг байсан. Цаашид аймгийн мэдэлд бус улсын хэмжээнд авах асуудал хөндөгдөх байх хэмээгээд хууль хяналтын байгууллагынханд хурдан шуурхай ажиллаж өгсөнд талархал илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3647
0 эможи
keyboard_arrow_up