УХТЭ: “Эмийн зөв зохистой хэрэглээ“ өдөрлөг зохион байгууллаа УХТЭ: “Эмийн зөв зохистой хэрэглээ“ өдөрлөг зохион байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УХТЭ: “Эмийн зөв зохистой хэрэглээ“ өдөрлөг зохион байгууллаа

2022 оны 9 сарын 16

Arslan.mn

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр жил бүрийн 09 дүгээр сарын 16-ны өдөр үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр болдог билээ.

Тэгвэл энэ жил уг өдөрлөгийг тохиолдуулан “Эмийн хэрэглээний аюулгүй байдал - Эмийг зөв хэрэглэе” уриан дор явагдаж байгаа бөгөөд УХТЭ дээр "Эмийн зөв зохистой хэрэглээ"-ний өдөрлөг зохион байгуулагдлаа.

Arslan.mn

Уг өдөрлөгөөр үйлчлүүлэгчид эмийг аюулгүй байдал болон эмийг зөв хэрэглэх 5 алхам болох

1. Эмийг хэрэглэхийн өмнө юу анхаарах вэ?

  • Энэ эммийн нэр нь юу вэ, ямар үйлчилгээтэй вэ?
  • Энэ эмийг хэрэглэхэд илэрч болох гаж нөлөө нь юу вэ? 
  • Миний өвчин, эмгэгийг эмчлэх өөр арга бий юу? 
  • Харшил болон бусад өвчин, эмгэгийнхээ талаар эмнэлэгийн мэргэжилтэнд хэлсэн үү? 
  • Энэ эмийг хэрхэн зөв хадгалах вэ? 

2. Эм хэрэглэх үед

  • Энэ эмийг хэзээ ямар тун хэмжээгээр хэрэглэх вэ?
  • Энэ эмийг хэрхэн зөв хэрэглэх вэ?
  • Энэ эмийг хэрэглэж байх үед хоол, хүнс болох уух зүйлтэй холбоотой анхаарах зүйл байна уу?
  • Эмээ цагт нь хэрэглээгүй тохиолдолд яах ёстой вэ? 
  • Эмийн гаж нөлөө илэрвэл яах ёстой вэ? 

3. Нэмэлт эм хэрэглэх үед

  • Надад өөр эм нэмж хэрэглэх зайлшгүй шаардлага байгаа юу?
  • Тогтмол хэрэглэдэг эмнийхээ талаар эмнэлэгийн мэргэжжилтэнд хэлсэн үү?
  • Энэ эм нь миний хэрэглэдэг бусад эмтэй зохицох уу?
  • Хэрэглэж байгаа эмнүүд нь хоорондоо зохицохгүй тохиолдолд яах вэ?
  • Би энэ олон эмийг хэрэглэж чадах уу?

4. Хэрэглэж байгаа Эмээ хянах үед

  • Миний хэрэглэж байгаа бүх эмийн мэдээлэл надад байна уу?
  • Эм тус бүрийг хэр хэрэглэх ёстой вэ?
  • Хэрэглэх шаардлагагүй болсон эмийг хэрэглэсээр байх уу?
  • Эмнэлэгийн мэргэжилтэн миний хэрэглэж байгаа эмийг тогтмол хяндаг уу?
  • Хэрэглэж байгаа эмээ мэргэжилтнээр ямар давтамжтай хянуулах шаардлагатай вэ?

5. Эмийн эмчилгээг зогсоох үед

  • Хэрэглэж байгаа эмээ хэзээ зогсоох хэрэгтэй вэ?
  • Миний хэрэглэж байгаа эмнүүдээс шууд зогсоож болохгүй эм байгаа юу?
  • Хэрэв эм дуусвал би яах ёстой вэ?
  • Эмийн гаж нөлөөнөөс болж эмээ хэрэглэхгүй тохиолдолд би хэнд мэдэгдэх ёстой вэ?
  • Үлдэгдэл эсвэл хугацаан нь эмийг яах ёстой вэ?  гэсэн агуулга бүхий гарын авлага тараан иргэдэд мэдээлэл өглөө.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640478
0 эможи

Зочин
2022-09-17 07:30
Эмийн зохистой хэрэглэл хамгийн бодох зүйл.ДЭЭР НЬ ЭМИЙН САНЧИД АРАЙ Л МУУХАЙ СЭТГЭЛГҮЙ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА ТАЙТАЙ ӨДӨР БҮР ЦАГ ТУТАМД ҮНЭЭ НЭМЖ БАЙГАА ЗҮГЭЭР Л ХАРГИСЛАЛ. ЭМИЙН САНЧИД, ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧИД КАССЧИД ДУР МЭДЭН ҮНЭ НЭМЖ ХУДАЛДАЖ БАЙГАА НЬ ҮНЭН ЗЭВҮҮН БАЙНА. ҮҮНИЙГ ШАЛГАХ БУЮУ ИРГЭДЭЭС МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСЭЖ БАЙНА. АРАЙ Л ДЭНДҮҮ ХАРГИСЛАЛ
keyboard_arrow_up