Монгол болон БНСУ-ын хамтын бүтээл “Өмнөдийг зорих замд” УСК нээлтээ хийнэ Монгол болон БНСУ-ын хамтын бүтээл “Өмнөдийг зорих замд” УСК нээлтээ хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол болон БНСУ-ын хамтын бүтээл “Өмнөдийг зорих замд” УСК нээлтээ хийнэ

2024 оны 9 сарын 20

Arslan.mn

Монгол болон БНСУ-ын хамтын бүтээл “Өмнөдийг зорих замд” уран сайхны кинo 9-р сарын 20-нд “Corporate Convention Center”-д нээлтээ хийх гэж байна. Монгол Улсын Hulegu pictures, Tulgatan pictures, БНСУ-ын Kortop Media-ийн хамтын бүтээл болох энэхүү киноны зураг авалт нэг жилийн турш үргэлжилсэн бөгөөд хоёр улсын продюсер, жүжигчин, найруулагч, зураглаач, эвлүүлэгч нар хамтран ажиллажээ.

Киноны гол дүрд МУАЖ С.Сарантуяа, МУСТА Г.Эрхэмбаяр, МУСТА Д.Энхбаяр, Б.Замилан, О.Самданпүрэв, Е.Ишзандан, БНСУ-аас Ми Ва хурандаагийн дүрээр бидэнд танигдсан жүжигчин Lee Jae Yong, Choi Jun Yong, Oh Soo Jung тэргүүтэй жүжигчид хамтран тоглосон байна. Тус бүтээлийн зураг авалтыг Өмнөговь аймгийн Ноён, Сэврээ сумын байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудад авсан бөгөөд монгол орны үзэсгэлэнт байгаль, монгол хүний нинжин сэтгэлийн тухай өгүүлэх болно.

Тус кино нь Дархан хотод 9-р сарын 21, Эрдэнэт хотод 9-р сарын 22-нд харин БНСУ-д 9-р сарын 28-нд нээлтээ хийх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659024
1 эможи

keyboard_arrow_up