GUYS хамтлагийнхан 28 жилийн түүхэндээ анх удаа задгай талбайд тоглолт хийхээр болжээ
2025 оны 3 сарын 21
GUYS хамтлагийнхан 28 жилийн түүхэндээ анх удаа задгай талбайд тоглолт хийхээр болжээ.
Хамтлагийн залуус ирэх тавдугаар сарын 31-ны өдөр "Сургууль минь баяртай" тоглолтоо Social Pay Park-д хийхээр зарлаад байна.
Хамтлагийнхан уг тоглолтдоо хит болсон шилдэг дуунуудаа толилуулахаас гадна олон олон сюрприз задлах гэнэ.
Тоглолтын тасалбарыг тасалбар борлуулалтын eventx.mn болон ticket.mn дамжуулан худалдаалагдах болно.
Үнийн хувьд Early bird тасалбар 78 мянган төгрөгөөр борлуулагдах бол Regular тасалбар 108 мянга, Fan zone тасалбар 208 мянга, VIP тасалбар 600 мянган төгрөгөөр тус тус худалдаалагдах төлөвтэй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?









662311
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: