“Мөнгөн мод 2024“ наадмын “Тайз, дэлгэцийн урлагийн шилдэг найруулагч” шагналыг Б.ТАМИР хүртлээ “Мөнгөн мод 2024“ наадмын “Тайз, дэлгэцийн урлагийн шилдэг найруулагч” шагналыг Б.ТАМИР хүртлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм 13°C 3449.0₮
04 сарын 02, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Мөнгөн мод 2024“ наадмын “Тайз, дэлгэцийн урлагийн шилдэг найруулагч” шагналыг Б.ТАМИР хүртлээ

2025 оны 3 сарын 28

Arslan.mn

"Мөнгөн мод 2024" наадмын “Тайз, дэлгэцийн урлагийн шилдэг найруулагч” шагналыг Б.ТАМИР хүртлээ.

Б.Тамир нь Фантастик продакшны “ЗУРА III: ЦЭВЭРЛЭГЭЭ” уран сайхны киноны найруулагчаар ажилласан бөгөөд тус кино уран бүтээл нь Монгол улсын кино урлагийн салбарт өмнө туршигдаж байгаагүй техник технологи, зураг авалтыг анх удаа нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж чадсан, олон улсын чанар, стандартад нийцсэн бүтээл болсон гэдгээрээ онцлогтой.

  • "Мөнгөн мод 2024" наадмын “Шилдэг жүжигчин” шагналыг Дашнямын ЦЭРЭНДАРЬЗАВ(МУГЖ) хүртлээ.

Д.Цэрэндарьзав нь “Скай пирамид” студийн “ИЖИЙДЭЭ ОЧИХ НАМАР” уран сайхны киноны ээж Дарийн дүрээр нэр дэвшсэн бөгөөд “Хүргэн хүү” киноны Халтмаа, “Үүр цайхын өмнө” киноны Ханд, “Гал хам” киноны Жаргал, АНУ-ын MBS телевизийн "Их хааны нутгаар" баримтат кинонд Тэнгэрийн улаач, Бельги, Орос, Англи, Монгол Улсын хамтарсан бүтээл "Хадаг” киноны гол дүр - Лусын эзэгтэй, ӨМӨЗО-ны “Тэнгэрийн хэнгэрэг” киноны гол дүр – Зөнч, “ХАВТАСТ ХЭРЭГ 2” киноны Долгор зэрэг 18 кино бүтээлд гол дүр болон 17 туслах дүр бүтээсэн уран бүтээлч юм.

  • "Мөнгөн мод 2024" наадмын “Кино урлагийн шилдэг бүтээл”-ийн шагналыг “Хувь заяа” уран сайхны киногоор “Хувьсал” продакшн хүртлээ.

“Хувьсал продакшн”-ы бүтээл “Хувь заяа” уран сайхны кино нь хүн чанар, ухамсар алдагдаж, төрүүлсэн үрээ өнчрүүлэн үлдээх хүмүүс олширч буй асуудлыг хөндөн, элэг бүтэн амьдрал ямар эрхэм болгохыг, Монгол хүний ухаан, бие биеэ хүндэтгэх хайр хүндлэлийг бий болгох, Монгол ахуй, говь нутгийн аж байдал, зан заншлыг харуулах зэрэг утга санааг агуулсан бүтээл юм.

  • "Мөнгөн мод 2024" наадмын “Тайз дэлгэцийн бүтээлийн шилдэг зохиолч”-ийн шагналыг Зохиолч, найруулагч Ганбатын БЯМБАСҮРЭН хүртлээ.

Г.Бямбасүрэн нь 2024 онд “Хувь заяа” уран сайхны киноны зохиолч, ерөнхий найруулагч, “Гажуудал” уран сайхны киноны найруулагчаар тус тус ажилласан бөгөөд Бусаны 29 дэх удаагийн кино фестивальд “Гажуудал” уран сайхны кино сонгогдож нээлт хийсэн ба тус кино “Улаанбаатар” 16 дахь удаагийн Олон улсын кино наадмаас “Шонхор” цом тус тус хүртсэн байна.

  • "Мөнгөн мод 2024" наадмын “Тайз дэлгэцийн бүтээл” шагналыг “Клеопатра” жүжгээрээ “Монгол театр” хүртлээ.

“Монгол театр”-ын анхны уран бүтээл “Клеопатра” сонгодог драмын жүжиг нээлтээ хийснээс хойш 42 удаа амжилттай тоглогдоод байна. Нобелийн болон Оскарын шагналт Английн зохиолч Бернард Шоугийн “Цезарь Клеопатра хоёр”, суут Уильям Шексприйн “Марк Антони Клеопатра хоёр” жүжгийн зохиолуудыг нэгтгэн нийлүүлж, үйл явдлын өрнөлийг өвөрмөц тайз, үйлдэл, өгөгдөл, хувирлуудаар холбож хүний хөдөлгөөн, хөгжим, дэлгэц, технологийн шийдлийг чадварлаг ашигласнаараа үзэгчдийн талархлыг хүлээсэн байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662437
0 эможи

Зочин
2025-03-29 17:22
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин
2025-03-29 17:22
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up