Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Урлагын ертөнцөд нэгэн шинэ хос мэндэллээ

2014 оны 3 сарын 12

Их хотыг минь "Луйврын хот" киногоор амьсаглуулж дараа нь томоохон улс төрчтэй заргалдаад авсан залуу бол жүжигчин Анхаа. Хөтлөгч, жүжигчин,дуучин гээд түүний мэргэжил одоогоор тодорхойгүй. Тал бүрийн авъяастай энэ залуу өдгөө” Эмоци” продакшинд ажиллаж буй.

 

Энэ удаа тэрээр жүжигчин бүсгүйг хайртаараа сонгосон байна. Дэлгэцийн урлагт шинээр гарч ирээд байгаа Б.Мишээлийг танихгүй хүн цөөхөн. Анх СУИС-ийн босгыг давж оюутан болуутаа л “Дэлхийд дурласан сар” кинонд тоглох урилга авч байсан нь түүнийг гадаад дүр төрхөөрөө дэлгэцийн хүн гэдгийг улам ч их тодотгосон.
Тэр ч утгаараа “Голланд сарнай” уран сайхны кинонд дахин дүр амилуулах болсон. Б.Мишээл “Никитон” хамтлагийн “Үүлэн үст” дууны клипэнд тоглосноор үеийнхэн нь түүнийг “Тэнгэрийн гэзэгт” ч гэж нэрлэх болсон. Мишээлийн хувьд 1993 онд төрсөн бол, жүжигчин Анхаа 1983 онд төржээ. Ийнхүү урлагын ертөнцөд маань нэгэн шинэ хос мэндэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
682
0 эможи
keyboard_arrow_up