Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Найруулагч Н.Наранбаатар Төрийн соёрхолт боллоо

2014 оны 5 сарын 18

Найруулагч Н.Наранбаатар Төрийн соёрхолт боллоо.

 

УДЭТ-ын ерөнхий найруулагч СТА Н.Наранбаатарыг төр засгаас уран бүтээлийн амжилтыг нь өндрөөр үнэлэн өнөөдөр Төрийн соёрхолт хүртээлээ. Тэрээр дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос энэхүү хүндтэй цолыг гардан авлаа. Ийн Н.Наранбаатар драмын урлагаас төрийн соёрхол хүртсэн анхны найруулагч болж байгаа юм.

Тэрбээр 2000 онд драмын урлаг бараг үзэгчгүй эзгүйрээд байхад 24-хэн насандаа анх "Бооцоо" жүжгийг найруулан шинэ менежментийг бий болгон босго өндөртэй УДЭТ-т хүч түрэн орж, драмын тулах багана болж ирсэн гэдэг. Түүнээс хойш олон жүжиг найруулан тавьсан тэрбээр хэрхэн чадварлаг найруулагч болохоо таниулж, "Надаар тоглосон хайр", "Нууц амраг чинь больё", "Парисын дарь эхийн сүм", "Би  ч гэсэн жаргамаар байна", "Цэцэрлэгт учирсан хоёр", "Тэнгэрийн хүү", "Гамлет" зэрэг түүний найруулсан олон шилдэг жүжгүүдийг нэрлэж болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
755
0 эможи
keyboard_arrow_up