Токиогийн загварын шоунд танилцуулсан Ариунаа Сүригийн загварууд
Дизайнер Ариунаа Сүри өнгөрсөн бямба гарагт дэлхийн таван том загварын долоо хоногийн нэгээр тооцогддог “Mercedes Benz Fashion Week Tokyo” шоунд оролцож бүтээлээ танилцууллаа.
Тэрээр энэхүү загварын долоо хоногт оролцохдоо Монголоос 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлсэн бөгөөд түүнтэй хамт дизайнер Э.Мандхай, Г.Сарангэрэл, Б.Хатантуул нараас гадна загвар өмсөгч Ч.Сүбэдэй, Ц.Мичидмаа, С.Төгс, Ю.Балжидмаа, И.Төгсөө, М.Намуунцэцэг, Э.Энхболд, Б.Галбадрах, О.Билгүүн, Б.Золбоо, Б.Чинзориг, Т.Оюун-Эрдэнэ, Ч.Хулан, С.Сэлэнгэсүрэн нарын 14 модель явсан билээ.
Ариунаа Сүри тус шоунд 40 орчим иж бүрэн загвар буюу нийт 120 гаруй намар, өвлийн загвараа танилцуулсан юм. Ингээд түүний “Mercedes Benz Fashion Week Tokyo” шоунд оролцсон загваруудыг хүргэж байна.