Сар шинийн барилдаанд Улсын гарьд Д.Рагчаа түрүүлж Ерөнхийлөгчөөс “Бахархал” шагнал гардав
2014 оны 2 сарын 03
XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр үзэж сонирхов. “Битүүний барилдаан” хэмээн бөхчүүд бэлгэшээж, тухайн жилийнхээ өнгийг шинждэг уг барилдаанд Архангай амйгийн Булган сумын харьяат, Улсын гарьд Д.Рагчаа түрүүллээ. Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээний бөх, аймгийн арслан О.Хангай сар шинийн барилдаанд үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Ч.Санжаадамба нар тунаж барилдсан юм.Сар шинийн барилдаанд түрүүлсэн Улсын гарьд Д.Рагчаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бахархал” шагнал гардуулж, бугуйн цагаа бэлэглэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
195
0 эможи