Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Оросын хоккейчид АНУ-ын багийг 6:1-ийн харьцаагаар хожлоо

2014 оны 5 сарын 13

2014 оны хоккейн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Беларусийн нийслэл Минск хотноо болж байна. Энэ сарын 9-нд эхэлсэн ДАШТ-нд 16 буй. "А" хэсэгт Швед, Чех, Канад, Словак, Норвеги, Дани, болон Франц, Италь, "В" хэсэгт ОХУ, АНУ, Финланд, Швейцарь, Герман, Латви, Беларус болон Ази тивийн төлөөлөл Казахстан улс багтжээ. Хэсэг бүрээс дөрвөн баг шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөх юм.

"А" хэсгийг Канад, Норвеги, Швед, "В" хэсгийг ОХУ, АНУ, Беларус улс тэргүүлж байна. ОХУ-ын хоккейчид өчигдөр(05.12) хэсгийн гуравдахь тоглолтоо АНУ-ын эсрэг хийж 6:1-ийн харьцаагаар илүүрхэж, ялалт байгууллаа. Оросын хоккейчид 1991 оны ДАШТ-нд АНУ-ын багийг 12:0-ийн харьцаагаар хожиж байжээ. Швейцарь(5:0), Финланд(4:2)ыг хожоод байсан Оросын хоккейчид ийнхүү хэсгийн гурав дахь хожлоо авлаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2913
0 эможи
keyboard_arrow_up