Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Өсвөрийн сагсан бөмбөгчид энэ сарын 20-нд Солонгос улсад бэлтгэл хийнэ

2014 оны 6 сарын 04

Өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн байранд МСБХ-ны мэргэжлийн зөвлөх Б.Мандуул болон Сагсан бөмбөгийн шигшээ багийнхан мэдээлэл хийлээ.Тус мэдээлэлд МСБХ-оос 2014 онд өсвөрийн шигшээ багийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаад нийт 64 тамирчин хамрагдаж одоогийн байдлаар 20 тамирчин урьдчилсан байдлаар тэнцээд байна. Тус багт U17 тэмцээнээс шалгарсан хөдөө орон нутгийн шилдэг тамирчид багтсан бөгөөд  энэ сарын 20-ы өдрөөс эрэгтэй баг Солонгос улсад Солонгосын шигшээ багтай нэг сарын бэлтгэл хийхээр болсон бөгөөд ирэх долдугаар сарын 20-нд эмэгтэй шигшээ баг Солонгос улсруу явах юм байна. Эмэгтэй багийн сонгон шалгаруулалт энэ сарын 14-ны өдөр хүртэл явагдана. Эндээс шалгарсан хүүхдүүд 8 сард болох зүүн өмнөд азийн тэмцээнд оролцохоор болоод байна. сагсан бөмбөгийн баг нь 12 хүний, 3 дасгалжуулагчтай байдаг бөгөөд одоогийн байдлаар 20 тамирчин авсан нь бэртэл гэмтлээс эхлээд янз бүрийн асуудал тулгарвал дэд шигшээтэй байхаар тооцож авсан гэнэ. 15-18 настай хүүхдүүдийг шалгаруулалтаар сонгон авсан ба энэ жил 18-тай хүүхдүүд тоглоод ирэх жил U21 буюу оюутны ангилалд оролцоно. Шигшээ баг нь дөрвөн насны ангилалтай. Үүнд 16, 18, 21, үндсэн шигшээ гэсэн дөрвөн ангилалтай бөгөөд нийт 8 баг жилийн турш бэлтгэл сургуулилтаа хийх юм байна. ССАЖЯ-аас бэлтгэл болон, гадаадын тэмцээнүүдийн хөрөнгө мөнгөн дээр дэмжиж ажиллахаар болжээ. Өнгөрсөн долоо хоногт болсон Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний ялагчидад Испани улсад амрах, сагсан бөмбөгийн тоглолтыг үзэх хөнгөттэй эрхийн бичгийг тус хурлын үед гардууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3992
0 эможи
keyboard_arrow_up