Саиед Моллайд амжилт хүссэн иргэн “Хийморийн сан” уншуулжээ
“Токио-2020” олимпын наадмаас Монгол Улсын тамирчин М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар хоёр хүрэл медаль хүртээд байгаа билээ.
Өнөөдөр Токиогийн олимпын дэвжээнд иргэншлээ солин Монголын тамирчин болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саиед Моллай эхний барилдаанаа Казахстаны Дидар Хамзатай хийж, барилдаан дуусахаас 20 секундын өмнө иппон яллаа. Дараагийн тойрогт Азербайжаны Мурад Фатиевийг нэмэлт цагт вазаригаар яллаа. Хэсгийн аваргын төлөө 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Гүржийн од Тато Григалашвилитай барилдсан бөгөөд Тато эхлэн үүрч, вазари авсан ч Саид ИППОН ялж, хэсгийн аварга болсон юм.
Түүнийг хагас шигшээд Австрийн гүрж бөх Шамил Борчашвили хүлээж байна.
Тэгвэл Саиед Моллайд амжилт хүссэн иргэн Ц.Өлзийтогтох Бэтүб хийдэд ном уншуулжээ.








