ТОКИО 2020: Параолимпод оролцох байсан Афганистаны ХОЁР тамирчин тэмцээнээс нэрээ татав
Энэ сарын 24-ний өдрөөс зохион байгуулагдах параолимпод оролцох байсан Афганистаны хоёр тамирчин улс орныхоо дотоодын дайнаас болж олимпод оролцож чадахааргүй болжээ.
Тодруулбал, Таеквондогийн төрөлд өрсөлдөх Закия Худадади (эм), хөнгөн атлетикийн төрөлд өрсөлдөх Хоссейн Расули (эр) нар өчигдөр буюу наймдугаар сарын 17-ны өдөр Японд ирэх төлөвлөгөөтэй байжээ.
Таеквондогийн төрөлд өрсөлдөх байсан Закия Худадади нь Афганистанаас олимпод оролцож буй анхны эмэгтэй тамирчин болох байсан ч ийнхүү дайнаас болж тэмцээнээ орхиж байна. Харин хөнгөн атлетикийн төрөлд өрсөлдөх байсан тамирчин Хоссейн Расули “Олимпод оролцох миний мөрөөдөл байсан” хэмээн халаглан ярьжээ.
Ийнхүү дэлхий дахины энх тайвны бэлгэдэл болсон Олимпын наадамд Афганистаны хоёр тамирчин дотоодын үймээн самуун, дайнаас болж нэрээ татаж байна.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
|