ТОКИО 2020: “Боломжгүй зүйл гэж үгүй”
2021 оны 8 сарын 26
Токио 2020 паралимпын ширээний теннисний ганцаарчилсан төрөлд Египет улсаас оролцож буй тамирчин Ибрахим Элф Сейни Хамадоту.
Тэрбээр ослын улмаас хоёр гараа алдсан ч цохиураа амаараа барьж, хүзүүгээ хөдөлгөн зүүн, баруун талд ирсэн цохилтыг авч бөмбөгөө эргүүлэн шидэж тоглодог. Харин түрүүлж бөмбөг шидэх тохиолдолд баруун хөлөөрөө бөмбөгөө дээш шидэж гарааг эхэлнэ.
Тэрээр өчигдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр Солонгосын тамирчинтай өрсөлдөж ялагдал хүлээжээ.
Гэсэн ч Ибрахим “Энэ удаа ялагдсандаа харамсаж байгаа ч дараагийн тэмцээнд заавал ялж алтан медаль авах болно. Боломжгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Дараагийн тэмцээндээ бүхнээ зориулах болно.” хэмээн хэлсэн юм.
Эх сурвалж: NHK NEWS
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
1
1
630197
7 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: