ТОКИО 2020: Афганистаны хоёр тамирчин эх орноосоо ДҮРВЭЖЭЭ
Токио 2020 паралимпод оролцох байсан ч улс орны дотоодын зөрчлийн улмаас нэрээ татсан Афганистаны хоёр тамирчин эх орноосоо аюулгүй дүрвэж гарсан хэмээн өчигдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр паралимпын ерөнхий хорооноос мэдэгдлээ.
Тодруулбал, Таеквондогийн тамирчин Закия Худадади (эм), хөнгөн атлетикийн тамирчин Хоссейн Расули (эр) нар Талибууд Кабул хотыг эзэлсний улмаас олимпод оролцох боломжгүй болж нэрээ татаад байсан юм. Харин паралимпын нээлтийн үеэр паралимпын сайн дурын ажилтан Афганистаны төрийн далбааг барин талбайд гарсан билээ.
Паралимпын ерөнхий хорооны хэвлэлийн төлөөлөгч Крейг Спенс “Афганистаны хоёр тамирчин одоо аюулгүй газар байгаа. Тэдний амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс хаана байгааг хэлэх боломжгүй.” гэжээ.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
|