ТОКИО 2020: Медалийн чансааг ХЯТАД улс тэргүүлж эхэллээ
2021 оны 8 сарын 27
Токио 2020 паралимп энэ сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн билээ.
Тэгвэл өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар БНХАУ медалийн чансааг 8 алт, 5 мөнгө, 10 хүрэл медальтайгаар тэргүүлж байна. Харин удаах байрыг 6 алт, 8 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн Их Британи улс эзэлжээ.
Гутгаарт байрт 6 алт, 5 мөнгө, 6 хүрэл медалиар Олимпын хорооны нэрийн дор оролцож буй ОХУ оржээ.
Xарин өчигдөр буюу наймдугаар сарын 26-ны өдөр медалийн чансааг тэргүүлж байсан Австрали улс 6 алт, 2 мөнгө, 6 хүрэл медальтайгаар дөрөвдүгээр байрт жагссан байна.
Эх сурвалж: olympics.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
630255
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: