ТОКИО 2020: Марафоны тамирчин тэмцээний дундуур Япончуудад ХҮНДЭТГЭЛ үзүүлэн БӨХИЙЖЭЭ ТОКИО 2020: Марафоны тамирчин тэмцээний дундуур Япончуудад ХҮНДЭТГЭЛ үзүүлэн БӨХИЙЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТОКИО 2020: Марафоны тамирчин тэмцээний дундуур Япончуудад ХҮНДЭТГЭЛ үзүүлэн БӨХИЙЖЭЭ

2021 оны 9 сарын 06

Arslan.mn

Токио 2020 паралимпын сүүлийн өдөр буюу есдүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан эрэгтэйчүүдийн марафоны төрөлд Фарерын арлыг төлөөлөн 45 настай тамирчин Харвард Бартунхамал оролцжээ.

Тэрээр баруун гаргүй бөгөөд туршлага багатайн улмаас тэмцээнд сүүл мушгиж  явсан ч тэмцээнийг үзэхээр замын хажууд зогсох хүмүүстэй найрсгаар мэндчилэн, гараараа даллан явжээ.

Ийнхүү тэмцээнийхээ дундуур гэнэт зогсож хүмүүс рүү харан бөхийж хүндлэл үзүүлсэн байна. Харвард Бартунхамал ийн явсаар 2 цаг 58 мин 27 секундын амжилтаар 10-р байр эзэлжээ.

Arslan.mn

Тэрээр тэмцээний дундуур зогсож бөхийсөн талаараа өөрийн твиттер хуудсанд “Токиогийн ард иргэдэд бага ч болов баяр баясал бэлэглэж чадсандаа туйлын их баяртай байна.” хэмээн хэлж өөрийн талархсан сэтгэлээ илэрхийлэхийг хүссэн гэдгээ хуваалцжээ.

Цар тахлын хүнд нөхцөл байдалд зохион байгуулагдаж буй Паралимпын наадамд тэмцээнээ үл хайхран Япончуудад талархсан сэтгэлээ илэрхийлж бөхийсөн нь олон хүний хайр хүндэтгэлийг хүртэж байна.

Эх сурвалж: NHK NEWS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
16
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
630640
41 эможи

keyboard_arrow_up