U-18 Азийн шайбтай хоккейн тэмцээнд Узбекистаны баг ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Олон Улсын Хоккейн Холбоо, Монголын Хоккейн Холбоо хамтран “Ice Hockey U18 Asia Oceania Championship” тэмцээнийг монгол улсад зохион 3 сарын 11-нээс 17-ны хооронд зохион байгуулж байгаа юм. Энэхүү тэмцээний гуравдах өдрийн тоглолт өчигдөр буюу 3 сарын 14-нд Steppe Arena-д боллоо.
Гуравдах өдөр болсон эхний тоглолтод Тайландын баг Ираны багийг 8:0 харьцаатайгаар хожиж тэмцээний анхны хожлоо авжээ. Тоглолтын 3 дах өдрийн Тайландын багийн шилдэг тоглогчоор 7 дугаартай тоглогч Роунгварунваттана Сукол шалгарсан бол Ираны багийн шилдэг тоглогчоор 47 дугаартай тоглогч Аболфазл Эслами шалгарлаа.
Гуравдах өдрийн хоёрдох тоглолтод Туркменистаны баг Арабын Нэгдсэн Эмиратын багийг 7:2 харьцаатайгаар хожиж анхны хожлоо авлаа. 3дах өдрийн Туркменистаны багийн шилдэг тоглогчоор 7 дугаартай тоглогч Архипов Матвей шалгарсан боо Арабын Нэгдсэн Эмиратын багийн шилдэг тоглогчоор 8 дугаартай тоглогч Топик Томас шалгарчээ.
Тэмцээний гуравдах өдрийн сүүлийн тоглолт Монголын баг Узбекистаны эсрэг тоглосон ба Узбекистаны баг Монголын багийг 7:4 харьцаатайгаар хожиж гуравдах хожлоо аваад байна. Узбекистаны багийн 3 дах өдрийн шилдэг тоглогчоор 1 дугаартай тоглогч Иргаснев Рустав шалгарсан бол Монголын багийн шилдэг тоглогчоор 15 дугаартай Болдбаатар Билгүүн шалгарлаа.
Тэмцээний гуравдах өдрийн тоглолтоор Узбекистаны баг 3 хожилтойгоор эхний байранд 9 оноотойгоор бичигдэж байгаа бол Монголын баг болон Туркменистаны баг ижил 6 оноотойгоор хоёрдугаар болон гуравдугаар байранд бичигдэж байна.