БАЯРТ МЭДЭЭ: ОУХМ Д.Отгонжаргал гурван ДАШТ дараалж медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо
2023 оны 9 сарын 20
Чөлөөт бөхийн насан хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) Сербийн Белград хотын "Старк Арена"-д болж байна.
Эмэгтэйчүүдийн 50 кг жинд ОУХМ Долгоржавын Отгонжаргал мөнгөн медалийн төлөө Сара Анн Хилдебрандттай барилдаж 7:5 харьцаатайгаар ялалт байгууллаа. Аваргын алтан медалийн төлөө Япон улсын тамирчин Сүсаки Юитэй өнөөдөр барилдана.
Д.Отгонжаргал гурван дэлхийн аварга дараалж медаль хүртсэн Монголын анхны тамирчин болов.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7
1
650991
8 эможи
Зочин
2023-09-20 10:48
Сайн байнаа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: