БАЯРТ МЭДЭЭ: Д.Ганбат Азийн наадмаас алтан медаль хүртлээ БАЯРТ МЭДЭЭ: Д.Ганбат Азийн наадмаас алтан медаль хүртлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Д.Ганбат Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2023 оны 10 сарын 26

Arslan.mn

Ханжоу 2022 Азийн зуны спортын Пара наадам дөрөв дэх өдрөө БНХАУ-д үргэлжилж байна.

Өнөөдөр Монголын нэг тамирчин медалийн тавцанд зогслоо. Тодруулбал жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +90 кг жинд ОУХМ Д.Ганбат алтан медалийн төлөө Казахстан улсын тамирчин Утепов Ерлантай барилдаж үндсэн цагт цэвэр яллаа. Тэрбээр хагас шигшээд БНХАУ-ын бөх Чи Жиалонтой барилдаж үндсэн цагт цэвэр ялсан юм. 

Д.Ганбат нь Азийн Пара наадамд манай улсаас хамгийн олон оролцсон тамирчин бөгөөд "Гуанжоу-2010" наадамд мөнгө, "Инчён-2014" наадамд хүрэл медаль хүртэж байв. Түүнчлэн Азийн наадмын жүдо бөхийн төрөлд медаль хүртсэн Монголын 20 дахь тамирчин болжээ.

Ингэснээр манай улс энэ удаагийн Азийн Пара наадамд хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 15 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. 

“Ханжоу-2022” Азийн зуны спортын пара наадамд Монголын баг тамирчид спортын 14 төрөл (жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон)-д 68 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорьж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652197
0 эможи

keyboard_arrow_up