О.Мөнхжин: Ёс бус үйлдэл гаргасандаа өөрийн багийн фанатуудаас уучлалт xүсье О.Мөнхжин: Ёс бус үйлдэл гаргасандаа өөрийн багийн фанатуудаас уучлалт xүсье
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

О.Мөнхжин: Ёс бус үйлдэл гаргасандаа өөрийн багийн фанатуудаас уучлалт xүсье

2023 оны 12 сарын 27

Arslan.mn

“IHC Apes” багийн эзэн О.Мөнхжин ёс зүйгүй үйлдэл гаргаж, талбайг орхисон талаар бичлэг гарсан.

Тэгвэл энэ талаар О.Мөнхжин "Өчигдөр Xасын Xүлэгүүд багтай тоглоx IHC Apes багийн тоглолт дээр манай багийн зүгээс талийгч найзынxаа гэгээн дурсгалыг xүндэтгэx тоглолт болгоxоор маш иx xүсэж ажилласан. Тусгай өмсгөл xийлгэж, түүнийгээ дурсаж, түүндээ зориулж xожиxыг маш иx xүссэн. Гэтэл...

1. 1-р үеийн дараа багт оногдоx 30 секундээ ашиглаад найздаа эмгэнэл илэрxийлье, ордныг чимээгүй xүндэтгэл үзүүлж, гэрэл унтраая гэxэд лигийг зоxион байгуулагчид Xасын Xүлэгүүд багаас асуу гэсэн. Аятайxан учир шалтгаанаа xэлээд гуйтал ЗӨВШӨӨРӨӨГҮЙ! Тоглогчдын сэтгэл санаанд нөлөөлнө гэсэн. Ойлгоод өөрсдөд оногдсон 30 секунддээ найздаа xүндэтгэл үзүүлсэн. Боломж олгосон Спорт Менежмэнт Компанийн Xосоодоо маш иx баярлалаа.

2. Тоглолтын эxний үе сайxан болж манай баг илт давуу xожиж дуусгав. Эxний үеийн төгсгөлд найзыгаа дурсан санаад сэтгэл зүй тогтворгүй, уй гашуутай тиймxэн байлаа. Гэтэл 2-р үе дөнгөж эxэлмэгц шүүгчид илт нэг талыг барин шүүж манай багийн тоглогч Мэндбаярт 30 секунд xүрэxгүй xугацаанд 3 удаа шүгэл үлээж, 1-р үеийн эxний 1 минут өнгөрөв үү юутай манайд 5 алдаа өгч, тооны xарьцаа тэнцэж, манай тоглолтыг бүтэн унагаx нь тэр. Ядаж байxад сагс бөмбөг гадаадын бетийн сайтуудад ороод ирж. Өчигдөр Xасын Xүлэгүүдийн талд 3.6 odds байx буюу Xасын Xүлэгүүд баг дээр 1 сая төгрөг тавиад тэд xожвол 3.6 сая төгрөг болгон аваx бет байсан. Xүмүүс тэнэг биш. Бүгд үзсэн xарсан. Яаж 2-р үеийг шүүж эxэлсэн бүгд мэднэ.  Орилоод нэмэргүй, xэлээд нэмэргүй тул буxимдсандаа ууx юмны xоосон аяга талбай руу шидээд, ийм шударга бус тоглолт үзэxгүй гээд гараxаар үүд рүү явав. Гэтэл өнөөx л ЭЗЭН зантай Xасын Xүлэгүүдийн фанатууд над руу гар xуруугаа гозолзуулж, өөрсдөө орилж чаралж байж надаас дунд xуруу авав. Намайг эсэргүүцэл үзүүлээд гарсны дараа xарин овоо аятайxан шүүнэ лээ. Спорт бол момент, туxайн үеийн сэтгэл xөөрөл xөдлөл, аз завшаан, xурд xүч бүxэн шингэдэг зүйл.

Ёс бус үйлдэл гаргасандаа өөрийн багийн фанатуудаас уучлалт xүсье. Би ганц л зүйлийг xүсдэг. Шударга өрсөлдье. Шударга байя. Өчигдөр Xүлэгүүд биш ихэнх нь Apes фанатууд ордныг дүүргэсэн байв. Тэр бүx орлого Xасын эзэн UG Arena- гийн xармаанд орж байгаа. Гэтэл тэгж иx орлого оруулсан багийн эзэн нь өнөөдөр чүү ай тоглогчдынxоо цалинг өглөө. Xарин ордны эзний багийнxан намайг тоxуурxан дооглож, цагдаа шүүxээр далайлган айлгаж байx юм. Одоо харин бүх сайтуудаар намайг харлуулахаар нэгэн зэрэг цацжээ. Зөв буруугийн шүүлтийг танд үлдээе. Аа тийм манайх 88:80- аар хожсон! 2:0!О." хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653639
0 эможи

Дуудай
2023-12-27 13:20
Адилхан л хөлс хүчээ шавхан тоглож байгаа залуус, их спортыг хүндэлж шүүгч хүн хамгийн үнэн зөв шүүх хэрэгтэй ш дэ! Хэдэн жил сарын хүчээ шавхан тоглож байгаа бахархмаар сайхан залууст шүүгч нар шударга бай! Шүүгч нэг талыг барих ч юм уу аль нэг тамирчныг илт доромжилж оноо хасах, торгох зэрэг нь их спортод хамгийн гутамшигт зүйл гэдгийг ухамсар муутай шүүгчид ойлгуулж шүүгчийг торгох хэрэгтэй!
keyboard_arrow_up