“Хөвсгөл-Эрчим“ баг “Хилчин“ багтай тоглож, 3:0 харьцаатайгаар эхний ХОЖЛОО АВЛАА
Монголын волейболын үндэсний Дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тэгвэл өчигдөр "Хөвсгөл-Эрчим" баг "Хилчин" багтай тоглож, 3:0 харьцаатайгаар хожиж, аваргын төлөөх таван цуврал тоглолтын эхний хожлоо авлаа. Дараагийн тоглолт энэ сарын 17-ны өдөр болох юм.
Энэ жил Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК, Хөвсгөл рашаан 7 од клубийн хамтарсан баг Ц.Амарсанаа эзэнтэйгээр тоглож байгаа юм.
Тэмцээний үеэр "Хөвсгөл-Эрчим" клубын ахлах дасгалжуулагч Б.Даринчулуун "Энэ жилийн хувьд багууд гадны орноос чадвартай лигеон тоглогчоор хүчээ зузаатгасан нь харагдаж байна. Манай багийн хувьд Куба улсаас нэг тамирчин, АНУ-аас нэг тамирчин авчирч тоглолтоо хийж байна. Бусад тамирчидын хувьд 3-4 тамирчин маань Монгол Улсын шигшээ багт багтдаг тамирчин байна. Багууд жилээс жилд сайжирч, залуу тамирчдаар хүчээ сэлбэж байна. Тиймээс манай баг ч гэсэн энэ тал дээр анхаарч багийн тоглогч нар болон бэлтгэл сургуулилтан дээрээ анхаарч ажиллаж байна." гэдгийг онцолж байлаа.
Энэ удаагийн тэмцээнд Монголын спортын түүхэнд анх удаа 4D Replay 360 тойрсон камерын систем буюу дэлхийн хамгийн шинэлэг технологийг эх орондоо нэвтрүүлсэн юм.
ТЭМЦЭЭН ҮЗЭХ: