“ХӨВСГӨЛ-ЭРЧИМ“ баг АВАРГЫН ЦОМЫГ дахин атгалаа
Монголын волейболын Дээд лигийн улирлын тоглолтууд өндөрлөж, "Хөвсгөл Эрчим" болон "Хилчин" багууд аваргын төлөө өрсөлдсөн.
Хоёр багийн эхний тоглолтод "Хөвсгөл Эрчим" баг 3:0-ээр илүүрхсэн. Тэгвэл цувралын хоёр дахь тоглолт энэ сарын 17-нд явагдаж, тэд мөн л 3:0-ээр хожсон бөгөөд өчигдөр гурав дахь тоглолтон дээр "Хөвсгөл Эрчим" хожиж, өнгөрсөн жилийн аваргаа хамгаалж, АВАРГЫН ЦОМЫН эзэн боллоо.
Ингэснээр "Хөвсгөл-Эрчим" баг 11 дэх удаагаа аваргын алдарт хүрлээ.
Энэ жил тус баг нь Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК, Хөвсгөл рашаан 7 од клубийн хамтарсан баг Ц.Амарсанаа эзэнтэйгээр тоглосон юм.
Энэ удаагийн тэмцээнд Монголын спортын түүхэнд анх удаа 4D Replay 360 тойрсон камерын систем буюу дэлхийн хамгийн шинэлэг технологийг эх орондоо нэвтрүүлсэн юм.