Волейболын Дээд лиг: “Хөвсгөл Эрчим“ баг хоёр жил дараалан түрүүлж, АВАРГЫН ЦОМОО гардлаа
2024 оны 1 сарын 26
Эдгээр өдрүүдэд Монголын волейболын Дээд лигийн улирлын тоглолтууд өндөрлөж, "Хөвсгөл Эрчим" болон "Хилчин" багууд аваргын төлөө өрсөлдсөн.
Хоёр багийн эхний тоглолтод "Хөвсгөл Эрчим" баг 3:0-ээр илүүрхсэн бол хоёр дахь тоглолт энэ сарын 17-нд явагдаж, тэд мөн л 3:0-ээр хожсон. Харин гурав дахь тоглолтон дээр "Хөвсгөл Эрчим" хожиж, өнгөрсөн жилийн аваргаа хамгаалж, АВАРГЫН ЦОМЫН эзэн болсон. Тэд өчигдөр АВАРГЫН ЦОМОО гардлаа.
Энэ жил тус баг нь Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК, Хөвсгөл рашаан 7 од клубийн хамтарсан баг Ц.Амарсанаа эзэнтэйгээр тоглосон юм.
Монголын Волейболын Холбооны ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ шилдгүүдээ тодруулсан. Үүнд:
- "Шилдэг дасгалжуулагч"-аар "Хөвсгөл-Эрчим" багийн дасгалжуулагч Б.Даринчулуун
- "Шилдэг хамгаалагч"-аар "Хөвсгөл-Эрчим" багийн хамгаалагч М.Санчирмаа
- "Шилдэг холбогч", "Шилдэг давуулагч"-аар "Хөвсгөл-Эрчим" багийн тоглогч Л.Хосбаяр
- "Үнэ цэнтэй тоглогч"-оор "Хөвсгөл-Эрчим" багийн тоглогч Г.Цэцэгжаргал нар тус тус тодорлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
654320
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: