МУГТ Э.Цэндбаатар уучлал хүсэж, олимпын эрхийн сорилд оролцуулахыг хүсэв МУГТ Э.Цэндбаатар уучлал хүсэж, олимпын эрхийн сорилд оролцуулахыг хүсэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МУГТ Э.Цэндбаатар уучлал хүсэж, олимпын эрхийн сорилд оролцуулахыг хүсэв

2024 оны 3 сарын 18

Arslan.mn

МУГТ Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд хандан хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтэд “Миний бие өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, та бүхнийхээ итгэлийг алдсан. Тэр бүх үйлдэлдээ харамсаж, Монголын боксын холбооны удирдах зөвлөл, ах эгч нар болон боксын нийт хамт олноосоо уучлал хүсэж байна.

Та бүхэн минь дахин нэг удаа уужуу сэтгэлээр хандаж олимпын эрхийн сорилд 63.5 кг жинд оролцохыг зөвшөөрч өгнө үү. Уг сорилд тулалдаад олимпын эрхийн тэмцээнд явахаар болбол та бүхнийхээ итгэлийг алдахгүй сахилга баттай байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна. Цаашлаад Парист болох олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахыг хичээх болно” гэжээ.

Түүний хувьд 2021 онд ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасах шийдвэрийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс гаргасан билээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655465
1 эможи

keyboard_arrow_up