Монгол шүүгчид анх удаа “Арнольд классик”-т шүүгчээр ажиллана
2024 оны 4 сарын 02
Дэлхийд алдартай “Арнольд классик” хүчний наадам хоёр хоногийн дараа Бразилын Сан Паула хотод эхлэх гэж байна. Дөрвөн өдөр үргэлжлэх тус наадамд Монголоос анх удаа модон барилдааны шүүгч С.Тэлмэн, Б.Даариймаа нар ажиллахаар өнөөдөр Бразилыг зорилоо. Тэд тус наадмын ерөнхий болон талбайн шүүгчээр ажиллах урилга авсан юм.
Б.Даариймаагийн хувьд Азийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Европын аварга зэрэг томоохон тэмцээнийг дэнсэлсэн олон улсын өндөр зэрэглэлийн шүүгч билээ.
Тэгвэл С.Тэлмэн тив, дэлхийн аваргад ерөнхий шүүгчээр ажиллаж байсан юм.
Тус наадамд өмнө нь манай улсаас хүчний гурван төрөлтөөр тамирчид оролцож өндөр амжилт гаргаж байсан бол энэ жил анх удаа модон барилдааны шүүгч урилгаар ажиллах нь ээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
655837
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: