АБУ ДАБИ: Л.Анхзаяа ДАШТ-ээс ХҮРЭЛ медаль хүртлээ АБУ ДАБИ: Л.Анхзаяа ДАШТ-ээс ХҮРЭЛ медаль хүртлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 11, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

АБУ ДАБИ: Л.Анхзаяа ДАШТ-ээс ХҮРЭЛ медаль хүртлээ

2024 оны 5 сарын 21

Arslan.mn

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болж буй Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг, эрэгтэйчүүдийн 66, 73 кг жинд медальтнууд тодорлоо.

Манайхаас энэ өдөр хоёр жүдоч шигшээ барилдаанд тунаж үлдсэн. Тодруулбал эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 73 кг-д Л.Анхзаяа нар медалийн төлөө хүч үзэхээр болсон юм.

ДАШТ-д анх удаа зодоглосон Л.Анхзаяа Бразилын Даньел Гаргнинийг торгуулиар ялснаар хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр энэ удаагийн ДАШТ-д Монголын багийн авч буй хоёр дахь, нийт 34 дэх медальтан болж байна. 

Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д сүүлийн гурван жил дараалан медалийн төлөө өрсөлдсөн Л.Энхрийлэн Японы Момо Тамаокид дийлдсэнээр шагналт байрт орлоо.

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаатарын нэр тэмцээний мэдүүлэгт багтсан байсан ч гэмтлийн улмаас оролцох боломжгүй болсон. Улмаар гавьяатыг орлож ДАШТ-д оролцохоор Абу Дабиг зорьсон Л.Анхзаяа дэлхийгээс медаль зүүлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657066
1 эможи

Зочин
2024-05-21 10:54
Хийморлог дайчин сайн хүү байлаа Хэдхэн хүн дандаа оролцуулж байхаар энэ мэт оролцуулах хэрэгтэй
keyboard_arrow_up