Ц.Уранзаяа мөнгөн медаль хүртжээ Ц.Уранзаяа мөнгөн медаль хүртжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 29, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Уранзаяа мөнгөн медаль хүртжээ

2024 оны 6 сарын 25

 

Arslan.mnБөхийн төрлүүдийн U17, U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-30 өдрүүдэд Йордан улсын нийслэл Амман хотод зохион байгуулагдаж байна.

Өчигдөр чөлөөт бөхийн U17 насны эмэгтэйчүүдийн 43, 49, 57, 65, 73кг-ын барилдаанууд явагдаж шилдгүүд тодорлоо. Манай тамирчдаас 73кг-д оролцсон Ц.Уранзаяа мөнгөн медаль хүртжээ.

Түүний жинд 9 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчин ¼ шигшээд Тайваний тамирчныг 10-0, хагас шигшээд Казахстаныг 4-1 харьцаатай ялж финалд Энэтхэгийн Кажал Кажалд 0-10 харьцаатай ялагдсан байна.

Ц.Уранзаяа нь 2009 онд төрсөн. Чөлөөт бөхийн спортоор хичээллээд 1 жил болж буй. Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат, Алдар спорт хорооны тамирчин. Дасгалжуулагч багш нь МУГТ Б.Одончимэг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657704
2 эможи

keyboard_arrow_up