U14 насны шигшээ баг “United World Games“ хүүхдийн наадмаас хүрэл медаль хүртлээ U14 насны шигшээ баг “United World Games“ хүүхдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

U14 насны шигшээ баг “United World Games“ хүүхдийн наадмаас хүрэл медаль хүртлээ

2024 оны 6 сарын 26

Arslan.mn

НҮБ-ын ивээл дор зохион байгуулагддаг „United World Games“ Олон улсын өсвөрийн спортын их наадам Австри улсын Клагенфу.26рт хотод спортын 12 төрлөөр 30 орны 8000 гаруй тамирчид оролцсон тэмцээн 2024 оны зургаадугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

Энэ тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд Монгол Улсаас U14 болон U16 насны ангилалд Монгол Улсын аварга "Modun Wolves Basketball Club"-ын „Modun Wolves-Team Mongolia“ хоёр баг тамирчид оролцсоноос U14 насны баг хэсгийн тоглолтдоо Австри, Нидерланд, Италийн багийг хожиж хэсгээсээ нэгээр гарчээ. 

Дараа нь Туркийн багтай тоглож, шөвгийн 16-гаас гарснаар шилдэг наймд үлдсэн байна. Улмаар Герман улсын багтай тоглож шилдэг дөрөвт шалгаран, алтан медалын төлөө АНУ-ийн 1-р багтай тоглон хожигдож, хүрлийн төлөө АНУ-ийн 2-р багийг хожсоноор Хүрэл медалийн болзол хангажээ. 

Олон улсын тэмцээний гараагаас амжилттай тавьсан өсвөрийн „Modun Wolves -Team Mongolia“ багийнхан өчигдөр /2024.06.25/ эх орондоо ирсэн байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657717
0 эможи

keyboard_arrow_up