Монголын багийг америкууд зургаа, италичууд гурван медаль авна гэж таамаглажээ Монголын багийг америкууд зургаа, италичууд гурван медаль авна гэж таамаглажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 07, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монголын багийг америкууд зургаа, италичууд гурван медаль авна гэж таамаглажээ

2024 оны 7 сарын 23

Arslan.mn

Парисын олимпод спортын 32 төрөлд 329 багц медалийн төлөө 10,500 тамирчин өрсөлдөнө. АНУ-ын алдарт "Sports Illustrated" сэтгүүлээс олимпын медальтнуудын таамгаа гаргажээ.

Тус сэтгүүлийн сэтгүүлч Брайан Казенеув гаргасан таамгаар Монголын баг энэ удаагийн олимпод нэг мөнгө, таван хүрэл медаль авах аж. 

Тодруулбал

  • чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд 50 кг жинд зодоглох Д.Отгонжаргал мөнгө,
  • эмэгтэйчүүдийн 68 кг-д Э.Дэлгэрмаа хүрэл,
  • боксын эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал хүрэл,
  • жүдогийн эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд хүрэл,
  • жүдогийн 48 кг-д Б.Баасанхүү болон
  • эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Энхрийлэнг хүрэл медаль хүртэнэ гэж таамаглав.

Мөн Италийн спортын хамгийн том цахим сайт болох oaspot.it "Парис 2024"-ын таамгаа дэвшүүлжээ. Италичуудын бодлоор Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, медалийн чансаагаар 69-д багтах юм. 

Тухайлбал жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү мөнгө, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал, 68 кг-д Э.Дэлгэрмааг нарыг хүрэл медаль хүртэнэ гэж зөгнөжээ.

Медалийн чансаагаар АНУ-ын багийг 51 алт, 33 мөнгө, 42 хүрэл медалиар илт давамгай тэргүүлнэ гэв.

 

Эх сурвалж: si.com, oasport.it

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657926
2 эможи

Зочин
2024-07-27 08:12
гурван медаль авбал их юм
Зочин
2024-07-25 21:50
Аз ивээгээсэй тултал ажиллаарай.
зочин
2024-07-25 18:47
нэг юм уу 2 алт баигаа баих
Dorothy Metz
2024-07-24 01:35
I am now making over $15k every month just by doing an easy job from home using my laptop. I am a student and after my college just doing this easy j0b for a maximum of 2 hrs a day. Very easy to do j0b and earn money from it. It is much better than other office j0bs. Everybody can now get this and start making extra dollars 0nl!one by just following instructions on this s!te…… ====)> https://www.pays77.com
zzz
2024-07-23 17:47
zugnuud bgarai mal mine taamaglaj bgan bish u
keyboard_arrow_up