Олимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэд нэг удаа 60 сая, сар бүр 3 сая төгрөг олгоно
2024 оны 8 сарын 31
Франц Улсын нийслэл Парис хотноо үргэлжилж буй паралимпын наадмаас Пара таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монголын тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн бахархам амжилт үзүүллээ.
Ингэснээр Г.Болор-Эрдэнэ Монголын паралимпын зургаа дахь медалийг эх орондоо авч ирлээ. Манай улс олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчдаа шагнаж урамшуулах журамтай.
Тодруулбал, Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах мөнгөн шагнал олгох журмын дагуу
Зуны олимп, өвлийн олимп, зуны паралимп, өвлийн паралимпаас
- алтан медаль хүртсэн тамирчинд сар бүр 4,000,000 төгрөг
- мөнгөн медаль хүртсэн тамирчинд сар бүр 3,000,000 төгрөг
- хүрэл медаль хүртсэн тамирчинд сар бүр 2,000,000 төгрөгийн урамшуулал олгодог.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658592
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: