17 настай Х.Номуун “Парис-2024” паралимпын наадамд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2024 оны 9 сарын 01
Парис-2024” паралимпын наадмын усанд сэлэлтийн өврөөр даллах 50 метрийн төрөлд Х.Номуун өрсөлдлөө.
Тэрбээр 47.77 секундын амжилтаар замаа туулж, гараандаа долдугаар байрт орсон юм.
Х.Номууны хувьд, эл цагийн үзүүлэлтээрээ Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Түүний хувьд өнгөрсөн жил Азийн пара наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн анхны монгол тамирчин болж байсан бол энэ удаад паралимпод усанд сэлэлтээр оролцсон анхны монгол тамирчнаар тодорч, түүхэнд нэрээ дархаллаа.
Х.Номуун есдүгээр сарын 7-ны өдөр “Парис-2024” паралимпын наадмын араар даллах сэлэлтийн 100м-ийн зайд уралдана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658595
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: