Паралимп: Т.Сувд-Эрдэнэ жүдочдын салхийг хагалж, өнөөдөр барилдана Паралимп: Т.Сувд-Эрдэнэ жүдочдын салхийг хагалж, өнөөдөр барилдана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 16, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Паралимп: Т.Сувд-Эрдэнэ жүдочдын салхийг хагалж, өнөөдөр барилдана

2024 оны 9 сарын 05

Arslan.mn

Франц улсын нийслэл Парис хотноо паралимпын наадам найм дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Паралимпын наадмын долоо дахь өдрийн дараах байдлаар Монгол Улс 44 дүгээр байрт жагсаж байна.

Манай тамирчин Т.Сувд-Эрдэнэ өнөөдөр /2024.09.05/ эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд зодоглох бөгөөд жүдочдын салхийг хагалж барилдана. Түүний барилдаан Улаанбаатарын цагаар 16.00 цагт эхлэх юм.

Тэрээр эхний даваанд Бразилын бөхтэй барилдана.

Монгол Улсын паражүдочид дөрвөн эрх авсан. Тодруулбал, 

48 кг Т.Сувд-Эрдэнэ

-70 кг Л.Туруунаа

-90 кг Б.Баттөгс

+90 кг Д.Ганбат нар эрх авсан билээ.

Пара жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар О.Ууганбаатар, Б.Нарантуяа нар ажиллаж буй. Монголын паражүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Жадамбаа уг багийг ахалж оролцож буй.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658689
0 эможи

keyboard_arrow_up