Монголын таеквондогийн баг ШИЛДЭГ 10 багийн ДӨРӨВТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
2024 оны 9 сарын 06
“Парис-2024” зуны XVII Паралимпын наадмын таеквондогийн төрөлд Монгол Улсын Үндэсний шигшээ баг амжилттай оролцож, багаараа дөрөвдүгээр байрт жагсжээ.
Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав алтан медаль, эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэнээр ийнхүү багаараа дөрөвт эрэмбэлэгдлээ.
Үндэсний шигшээ баг дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор Паралимпын наадамд өрсөлдсөн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658736
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: