Б.Нарантуяа снукер бильярдын ДАШТ-ий шөвгийн 8-д шалгарлаа Б.Нарантуяа снукер бильярдын ДАШТ-ий шөвгийн 8-д шалгарлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 11, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Нарантуяа снукер бильярдын ДАШТ-ий шөвгийн 8-д шалгарлаа

2024 оны 9 сарын 17

Arslan.mn

Снукер бильярдын зургаан улаантай Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болон 15 улаантай Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 14-нөөс 25-ныг дуустал Улаанбаатар хотод болж буй юм.

Энэ удаагийн тэмцээнийг шүүхээр олон улсын зэрэглэлтэй 10 шүүгч иржээ. Тухайлбал Африкаас нэг, Америк тивээс нэг, Европоос гурав, Ази болон Номхон Далайн орнуудаас дөрвөн шүүгч ирсэн аж.

Дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 36 тамирчин өрсөлдөж буй бол эмэгтэйчүүдэд 20 тамирчин ирсэн байна.

Тэгвэл манай тамирчдаас хасагдах шатанд ДАШТ-ий хүрэл медальт Б.Нарантуяа шалгарчээ.

Хэсэгтээ гурав дараалан хожсон манай тамирчин хасагдах шатанд таваар шалгарч, Хонконгийн И Тин Чунтай шөвгийн наймд өрсөлдөх юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658939
1 эможи

keyboard_arrow_up