ОУХМ Б.Нарантуяа снукер бильярдын Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ ОУХМ Б.Нарантуяа снукер бильярдын Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОУХМ Б.Нарантуяа снукер бильярдын Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ

2024 оны 9 сарын 19

Arslan.mn

Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа. Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.

Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн хагас шигшээ шатанд Монголын тамирчин Б.Нарантуяа Хонгконгийн тамирчин, снукер бильярдын дэлхийн зургаан удаагийн аварга, Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Нг Он-Итэй өрсөлдөж, ялагдсанаар хүрэл медаль хүртлээ.

Б.Нарантуяа нь дэлхийн хүрэл медалиас гадна снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. Тэрээр есдүгээр сарын 21-25-нд болох ДАШТ-д өрсөлдөнө.

Зургаан улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658986
1 эможи

keyboard_arrow_up