Дэлхийн цомын боксын тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ
2024 оны 9 сарын 27
Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдсан дэлхийн цомын боксын тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зургаан тамирчин оролцож, хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэд боллоо.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ О.Есүгэн, эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд ОУХМ Б.Мишээлт нар алт, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Ганболд, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Э.Мичидмаа нар мөнгө, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль тус тус хүртлээ.
Тус тэмцээнд 12 улсын 170 гаруй тамирчин оролцож, эмэгтэй таван жинд, эрэгтэй зургаан жинд өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тамирчид дөрвөн алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медалийн болзол хангасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659143
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: