Холимог тулаанчид Манилагаас гурван медаль хүртжээ Холимог тулаанчид Манилагаас гурван медаль хүртжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Холимог тулаанчид Манилагаас гурван медаль хүртжээ

2024 оны 10 сарын 19

Arslan.mn
Филиппиний нийслэл Манила хотод зохион байгуулсан “Манила опен” холимог тулааны олон улсын тэмцээнээс Монголын тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. 

Тус тэмцээн Азийн 15 орны шилдэг тулаанчид модерн болон уламжлалт гэсэн хоёр төрлөөр тэсвэр тэвчээр, ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Манай улсаас таван тамирчин тулалдсан бөгөөд уламжлалт төрлийн -120 кг-ын жинд Ч.Хатантөмөрболд мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. 

Харин модерн төрлийн -56 кг-д Д.Адъяахүү, -96 кг-д холимог тулааны  Э.Мөнгөншагай хүрэл медаль хүртэж, төрийн далбаагаа мандуулсан бол уламжлалтын эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Нанжид, эмэгтэйчүүдийн 60 кг-д тулалдсан Б.Алтанчимэг нар шагналт V байр эзэлсэн байна. Ингэснээр монголчууд багаараа наймдугаар байр эзэлж, Азийн холимог тулааны холбооны чансаагаа ахиулав.

Дээрх таван тамирчны хувьд насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлснээр тив, дэлхий, олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөх эрхтэй болсон юм. Гавьяат дасгалжуулагч Г.Дашдаваагаар ахлуулсан Монголын холимог тулааны тамирчдыг одоо ирэх сард Узбекистаны нийслэл Ташкент хотод болох залуучууд болон насанд хүрэгчдийн ДАШТ хүлээж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659659
1 эможи

keyboard_arrow_up