Б.Мөнхзаяа Монгол улсын РЕКОРД амжилтыг анхлан тогтоолоо Б.Мөнхзаяа Монгол улсын РЕКОРД амжилтыг анхлан тогтоолоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 28, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Мөнхзаяа Монгол улсын РЕКОРД амжилтыг анхлан тогтоолоо

2024 оны 10 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагч, ОУХМ, дэслэгч Баярцогтын Мөнхзаяа ердөө нэгхэн сарын өмнө БНХАУ-ын Хөх хотод болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд тэргүүлсэн. Тэрээр энэ удаа БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан олон улсын уралдаанд шулуун замын 10 километрийн зайд 33.31 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарч, Монгол Улсын рекордыг анхлан тогтоожээ.

Энэ талаар сэтгэгдлийг нь хуваалцахад “Этиоп, Марокко зэрэг марафон гүйлтээр тэргүүлэгч 10 гаруй орны шилдэг 100 гаруй тамирчинтай өрсөлдөж, тусгай байрт шалгарлаа. Шулуун замын 10 километрийн зайдаа Монгол Улсын эмэгтэй тамирчдаас анхлан оролцсон учраас рекорд амжилт тогтоолоо. Монгол Улсаас ганцаараа оролцсон, одоо эх орон руугаа буцаж байна. Намайг бүх талаар дэмждэг Монгол Улсын Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хороо, дэмжигч компани, аж ахуй нэгжийн удирдлага хамт олонд баярлалаа” гэлээ. Одоо түүний өмнө ирэх 12 дугаар сард БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдах марафоны гол тэмцээн нь хүлээж байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659808
0 эможи

keyboard_arrow_up