Даамын ДАШТ-нээс Монголын гурван тамирчин алтан медаль хүртэж ДЭЛХИЙН АВАРГА боллоо
2024 оны 10 сарын 31
Польш улсад зохиогдож буй өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол улсаас 23 тамирчин таван насны ангилалд өрсөлдөж байна.
Тэмцээний үндсэн төрөл өндөрлөхөөс нэг өргийн өмнө манай улсын гурван тамирчин алтан медаль хүртэх нь тодорхой боллоо.
Тодруулбал, охидын найм хүртэлх насанд Бавуудоржийн Оюун-Үжин (Өмнөговь аймаг, MDA), 9-10 насанд Ганбатын Дэлгэрмаа (“Хөлөгт тоглоом” клуб), 11-13 насанд Баатархүүгийн Тамир (Сонгодог байрлал клуб) нар аваргалах болзлоо хангасан юм.
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:30 цагт эхлэх сүүлчийн өргийн дараа нэмж медальтнууд, тэр дундаа 1-2 алтан медаль нэмэгдэх боломжтой юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659892
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: