ОУХМ Ц.Цэрэннадмид, Д.Цэрэнханд, Д.Алтансүх, “Гранд мастерс”-ын ДЭЛХИЙН АВАРГА боллоо
АНУ-д Лас Вегас хотноо жүдо бөхийн “Гранд мастерс” буюу ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-ны хооронд зохиогдов. Энэхүү тэмцээний дөрөв дахь өдөр буюу сүүлийн өдөр эрэгтэйчүүдийнн “М-2”, эмэгтэйчүүдийн “F-1”, “F-9” хүртлэх, ангиллын тамирчид өрсөлдсөн байна.
Эрэгтэйчүүдийн:
-
“M-2” буюу 35-39 насны 73 кг-ын жинд өрсөлдсөн Орхон аймаг Эрдэнэт хот “Хангарьд” клубийн тамирчин Д.Алтансүх алтан медаль хүртлээ.
-
“M-2” буюу 35-39 насны 73 кг-ын жинд өрсөлдсөн Орхон аймаг Эрдэнэт хот “Хангарьд” клубийн тамирчин Ч.Баярмагнай мөнгөн медаль авсан байна.
-
“М-2” буюу 35-39 насны +100 кг-ын жинд өрсөлдсөн ЦЕГ-н “Хүч” спорт хорооны тамирчин Б.Жанчивдорж хүрэл медаль хүртжээ.
Эмэгтэйчүүдийн :
-
“F-1” буюу 30-34 насны 63 кг жинд өрсөлдсөн ЦЕГ-н “Хүч” спорт хорооны тамирчин Ц.Цэрэннадмид алтан медаль хүртэж, дэлхийн аварга болжээ.
-
“F-1” ангиллын 78 кг-ын жинд өрсөлдсөн Дархан-уул аймагийн тамирчин Б.Түмэнцэцэг мөнгөн медаль.
-
“F-4” буюу 45-49 насны +78 кг жинд өрсөлдсөн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ҮШБ-ийн дасгалжуулагч МУГТ Д.Цэрэрханд алтан медаль.
-
“F-5” буюу 50-54 насны -78 кг-ын жинд өрсөлдсөн Ж.Дорждулам хүрэл медаль.
-
“F-7” буюу 60-64 насны -78 кг-ын жинд өрсөлдсөн Б.Алтансувд хүрэл медаль.
-
“F-8” буюу 65-69 насны 63 кг-ын жинд өрсөлдсөн С.Оюунбилэг хүрэл медаль тус тус хүртсэн амжилтайгаар Монголын баг “Лас Вегас-2024” жүдо бөхийн “Гранд мастерс”-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ амжилттай өндөрлүүлж байна.