Аав, хүү, охин гурав таеквондогийн Дэлхийн цомоос медаль хүртлээ
2024 оны 11 сарын 08
Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан таеквондогийн Дэлхийн цомын тэмцээнд Монголын нэгэн гэр бүлийн гурван хүн медаль хүртсэн нь бахархам үйл явдал боллоо.
Аав Г.Ганбилэг 18-34 насны ангиллын VI-V зэргийн 64 кг жинд алтан медаль, түүний охин Г.Ану-Үжин 10-11 насны ангиллын VI зэргийн -25 кг жинд алт, хүү Г.Ган-Эрдэнэ 6-7 насны VI зэрэгт тулалдан мөнгөн медаль хүртжээ.
Манай улс олон улсын гурван шүүгч, таван дасгалжуулагч, 82 тамирчны бүрэлдэхүүнтэй тус тэмцээнийг зорьсон бөгөөд өчигдрийн байдлаар нийт 9 алт, 12 мөнгө, долоон хүрэл медаль хүртээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660039
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: