Хутга шидэлтийн ДАШТ-ээс Б.Амарбаясгалан мөнгөн медаль хүртжээ Хутга шидэлтийн ДАШТ-ээс Б.Амарбаясгалан мөнгөн медаль хүртжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хутга шидэлтийн ДАШТ-ээс Б.Амарбаясгалан мөнгөн медаль хүртжээ

2024 оны 11 сарын 18

Arslan.mn

Беларусын нийслэл Минск хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах спорт хутга шидэлтийн тэмцээнээс Монголын тамирчин Б.Амарбаясгалан нь эмэгтэйчүүдийн 4 метрийн зайн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Мөн эрэгтэй ангилалд өрсөлдсөн Т.Энхтөгөлдөр нь шагналт байр эзэлсэн байна.

Монголын баг нь байгууллагын нэгдсэн дүнгээр гуравдугаар байрт шалгарч, цом, өргөмжлөл хүртлээ.

Arslan.mn

Минск хотын хөнгөн атлетикийн олимпын бэлтгэлийн улсын төвд болсон энэ тэмцээнд есөн орны баг тамирчид Беларусь, ОХУ, Литва, Латви, Монгол болон бусад хэд хэдэн орны тамирчид оролцож, 34 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Тэмцээн нь ганцаарчилсан ба багийн төрлүүдээр явагдаж өсвөр, залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд баг тамирчид оролцлоо. Тэмцээнийг Беларусийн Спорт, аялал жуулчлалын яам, ОХУ-ын Спортын яам, "Оросын спортын сургалтын төв", Беларусь дахь “Россотрудничество” агентлагийн төлөөлөгчийн газар, Беларусийн спортын хутга шидэлтийн холбоо, Олон улсын спортын хутга шидэлтийн холбооны хамтын оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660200
0 эможи

keyboard_arrow_up